Испани Улс иргэдийнхээ торгуулийг буцаан олгох гэж байна

Ковид-19 цар тахлын үеийн хөл хорионы үеэр иргэдийн гаргасан зөрчилд оногдуулсан торгуулиудыг хүчингүй болгожээ.
Хөл хорионы үеэр автобусанд суух гэж буй иргэд
Хөл хорионы үеэр автобусанд суух гэж буй иргэд

Испани Улс өнгөрсөн жил цар тахал эхлэх үед тогтоосон хөл хорионы журмыг зөрчсөн иргэдэд оногдуулж байсан торгуулиудыг буцаан төлөхөөр болжээ. Тус улсын Газар нутгийн хэрэг эрхэлсэн яамнаас Баасан гаригт гаргасан мэдэгдэлдээ энэ шийдвэр нь 2020 оны 3-р сард эхэлсэн хөл хорионы журмыг зөрчсөн олон зуун мянган хүнд оногдуулсан 1.1 сая торгуульд хамаатай болохыг заасан байна.

Дээрх торгуулиуд бүгд төлөгдөж амжаагүй хэдий ч 2021 оны 7-р сарын байдлаар 115 сая евро буюу 134 сая ам.долларын торгууль улсад тушаагдаад байсан ажээ.

Цар тахал эхлэх үеэр тус улс нь Итали улсын дараа улс орон даяар хөл хорио тогтоосон хоёр дахь улс болж байв. Эхэндээ 15 хоногийн онцгой байдал тийнхүү зарлаж байсан ч өвчний тархалт улам газар авсан тул үргэлжлүүлэн сунгасан юм. Испанид тогтоосон хөл хорио нь дэлхийн хамгийн хатуу журмуудын нэгд тооцогдож, хүүхдүүдийг хүртэл гадаа гарахыг нь хориглож байв. Тухайн үед "Гадаа тоглох ямар байдгийг би мартсан" гэж 9 настай Лиа Апарицио The Time сонинд 2020 оны 4-р сард өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.

Хөл хорионы журмыг зөрчсөний улмаас тавигдсан торгуулиудыг цуцлан төлбөрийг буцаан олгох шийдвэр өнгөрсөн 7-р сард Испаний Үндсэн хуулийн шүүхээс Засгийн газрыг эрх мэдлээ хэтрүүлэн хүмүүсийн зорчих, хөдөлгөөнтэй байх эрх, эрх чөлөөг хязгаарласан байна гэж үзсэний дараа гарсан юм.

Өнөөгийн байдлаар Испани улсад Ковид-19 цар тахлын 5 сая орчим тохиолдол бүртгэгдэж, уг өвчнөөр нас барагсдын тоо 87,000 гаруй болоод байгааг Жон Хопкинсын Их сургуулийн эрдэмтэд тооцоолсон байна.

Эх сурвалж: businessinsider.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
logo
Press Center
www.presscenter.mn