123 зорчигчтой онгоцыг нисгэгчид сүүлчийн агшин хүртэл аврахыг оролджээ

Гэхдээ Гэтиний олж мэдсэнээр бол энэ сүйрэлд нэг “хачирхалтай” тал байгаа гэнэ.
123 зорчигчтой онгоцыг нисгэгчид сүүлчийн агшин хүртэл аврахыг оролджээ

БНХАУ-ын China Eastern Airlines агаарын зорчигч тээврийн компанийн Boeing-737 онгоц өчигдөр Гуанжоугаас Күнминь орох замдаа сүйрсэн эмгэнэлт явдал болсон. Онгоцонд 123 зорчигч, мөн нисэх багийн 9 хүн байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн байна.

8,900 метрийн өндөрт нисэж явсан онгоц гэнэт 2,750 метр хүртэл доошилж, 20 секундийн дараагаар 696 км/цаг-ийн хурдтайгаар 980 метрийн өндөрт орших уулыг мөргөж, сүйрсэн юм.

Онгоцны сүйрэл яг юунаас үүдсэнийг одоогоор бүрэн тогтоогоогүй байна. Гэхдээ мэргэжилтнүүдийн зүгээс нисгэгчид сүүлчийн мөч хүртэл аврахаар ажилласныг олж мэджээ. “Онгоцны нисгэгчид нэг хэсэг балмагдаж, айсан байх. Гэвч тэд сүүлчийн 10-20 секундэд онгоцыг сүйрлээс аврах гэж оролдсон нь бол тодорхой байна. Сүйрлийн үед хэрхэн ажиллахыг маш олон зуун удаа зааж сургадаг. Гэлээ ч яг амьдрал дээр хэн ч гэлээ тийм аймшигтай мөчид айж цочирддог. Тиймээс нисэх багийнхан эхлээд цочирдсон ч сүүлийн мөч хүртэл онгоцыг аврахыг хичээжээ” хэмээн Их Британийн агаарын нислэгийн мэргэжилтэн Салли Гэтин ярьсан байна.

Гэхдээ Гэтиний олж мэдсэнээр бол энэ сүйрэлд нэг “хачирхалтай” тал байгаа гэнэ. Онгоцны хоёрдугаар нисгэгч зуны нислэгийн 30 мянга гаруй цагийн туршлагатай атал нэгдүгээр нисгэгч нь дөнгөж 7,000 цагийн туршлагатай нэгэн байжээ. Мөн хэдэн зуун цагийн нислэгийн туршлагатай дагалдан нисэгч дэргэд нь байсан аж.

Энэ сүйрлийн дараагаар Boeing-ийн хувьцааны үнэ 4%-аар унаад байна. Харин онгоц юунаас болж сүйрсэн талаар Салли Гэтин таамаглалаа дэвшүүлэхдээ “Энэ талаар дүгнэлт гаргахад дэндүү эрт байна. Магадгүй онгоцны сүүл хэсэгт ямар нэгэн эвдрэл гарсан байхыг үгүйсгэхгүй. Онгоцонд жижиг гал гарах юм уу эсвэл богино холболт үүссэн байхыг үгүйсгэх аргагүй” гэжээ.

Онгоцонд дан Хятад улсын иргэд зорчиж явжээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn