Зеленский: Хэлэлцээрийн дүнд гарсан өөрчлөлтүүдийг ард түмний санал асуулгаар шийднэ

Ард Түмний Зарц намын төлөөлөгч Давид Арахамиягийн мэдэгдсэнээр бол хэлэлцээр цаг хагасын хугацаанд үргэлжилжээ.
Зеленский: Хэлэлцээрийн дүнд гарсан өөрчлөлтүүдийг ард түмний санал асуулгаар шийднэ

Өчигдөр Орос-Украины талууд дөрөв дэх удаагаа хэлэлцээрийн ширээний ард суулаа. Украины талаас хэлэлцээрт оролцож буй Ард Түмний Зарц намын төлөөлөгч Давид Арахамиягийн мэдэгдсэнээр бол хэлэлцээр цаг хагасын хугацаанд үргэлжилжээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский улсынхаа Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн ярилцлагад оролцохдоо хэлэлцээрээр хоёр тал ямар ч өөрчлөлт хийсэн байлаа гэсэн бүх ард түмний санал асуулгаар эцэслэн шийдвэрлэнэ гэж мэдэгджээ.

“Хэлэлцээрийн дүнд ямар ч өөрчлөлтөд хүрсэн байлаа гэсэн энэ нь түүхэн үйл явдал, шийдлүүд байх болно. Тиймээс би хэлэлцээрт оролцож буй бүлгийн гишүүдэд ямар ч өөрчлөлт гарлаа гэсэн бүх ард түмний санал асуулгаар эцэслэн шийднэ гэдгийг хэлсэн. Ямар нэгэн буулт хийх эсэхийг ард түмэн шийдэх болно. Миний хувьд ард түмний гаргасан шийдвэрийг ямар ч тохиолдолд дагах болно” хэмээн Зеленский мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.ria.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn