Оросын ОРТ-ийн редактор эмэгтэй шууд эфирт дайныг эсэргүүцсэн баннер бариад баривчлагдав

Миний аав украин, харин ээж маань орос. Тэд маань хэзээ ч бие биедээ дайсан байгаагүй.
Оросын ОРТ-ийн редактор эмэгтэй шууд эфирт дайныг эсэргүүцсэн баннер бариад баривчлагдав

ОХУ-ын Олон Нийтийн Телевиз буюу ОРТ-ын оройн мэдээний Время нэвтрүүлгийн шууд эфирийн үеэр нэгэн эмэгтэй “Дайн хэрэггүй. Тэдний суртал ухуулгад бүү итгэ! Энд та бүхэнд худал хэлж байгаа шүү” гэсэн баннер барин гэнэт гарч иржээ.

Энэ эмэгтэй бол ОРТ-ийн редактор Марина Овсянникова байж. Овсянникова нь украин аавтай, орос ээжтэй бүсгүй юм байна. “Украинд болж буй явдал бол түрэмгийлэл. Түрэмгийлэгч нь ОХУ. Үүний хариуцлагыг ганцхан хүн үүрэх ёстой. Тэр хүн бол Владимир Путин.

Миний аав украин, харин ээж маань орос. Тэд маань хэзээ ч бие биедээ дайсан байгаагүй. Харамсалтай нь сүүлийн хэдэн жил би ОРТ-д ажиллаж байна. Би суртал ухуулга хариуцан ажилладаг. Энэ ажлаасаа ичдэг. Телевизийн дэлгэцийг ашиглан бид хүмүүст худал мэдээлэл түгээдэг” гэж Марина Овсянникова өгүүлжээ.

Шууд эфирийн дараагаар Марина Овсянниковаг баривчилсан гэх мэдээлэл байна. ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааны үеэр цэрэг армийн тухай худал мэдээлэл түгээхийг хориглосон хууль саяхан баталсан. Энэ хуулийн дагуу Овсянниковад 3-15 жилийн ял оноож магадгүй ажээ.

Оросын ”Новая Газета” сонины ерөнхий редактор, Нобелийн шагналт Дмитрий Муратов болсон явдлын талаар олон нийтийн сүлжээнд бичсэн ч гэлээ Овсянниковагийн барьсан баннер дээрх үгийг арилгасан зураг нийтэлжээ. Хууль зөрчсөнд тооцогдож магадгүй хэмээн болгоомжилсон тул баннер дээрх үгсийг арилгажээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn