Макрон Украиныг Европын Холбоонд элсүүлэхгүй байх шалтгааныг дурдав

Гэхдээ хаалгаа үргэлж хаах нь бас шударга бус явдал болно.
Макрон Украиныг Европын Холбоонд элсүүлэхгүй байх шалтгааныг дурдав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Европын Холбоонд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргасан. Гэлээ ч Украиныг Европын Холбоонд одоогоор элсүүлэхгүй байх шалтгааныг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон дурдсан байна.

“Энэ цаг үед бид Украин улс болон украинчуудад хүчтэй дохио өгөх ёстой гэж бодож байна. Гэхдээ бид их болгоомжтой байх хэрэгтэй. Дайн болж байгаа орныг Европын Холбоонд элсүүлж болох уу? Би болохгүй гэж бодож байна. Гэхдээ хаалгаа үргэлж хаах нь бас шударга бус явдал болно” хэмээн Макрон мэдэгджээ.

Украинаас гадна Молдав, Гүрж мөн Европын Холбоонд элсэх хүсэлтээ гаргасан бөгөөд Версаль дахь Европын Холбооны гишүүн орнуудын чуулганы үеэр энэ асуудлыг хэлэлцэх юм.

Эх сурвалж: ria.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn