Европ тив Оросуудад агаарын замаа бүрэн хаалаа

Мөн Орост шинэ онгоц хүргэх, онгоцны эд ангиар хангахыг Европын Холбоо хориглолоо.
Европ тив Оросуудад агаарын замаа бүрэн хаалаа

Орос-Украины дайн эхэлснээс хойш дөрвөн хоногийн дараагаар Европ даяараа оросуудыг агаарын замаараа зорчуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Ингэснээр Оросын зорчигч тээврийн ч, хувийн ч онгоц Европын тэнгэр дээгүүр нисэх эрхгүй болов.

Эхлээд Словени, Литва, Латви, Румын, Польш, Болгар, Чех, Их Британи оросуудыг агаарын замаараа зорчуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгвэл дараа нь Дани, Ирланд, Бельги, Швед, Герман, Итали, Франц болон бусад улс мөн ийм шийдвэр гаргав.

Далай дээгүүр байрлах дундын гэх тодотголтой агаарын замаар зорчиж болно гэж ОХУ мэдэгдсэн ч Европ тив тэр даяараа замаа хааж буйгаа зарласнаар хувийн онгоц ч түүгээр нисэх эрхгүй боллоо. Мөн Орост шинэ онгоц хүргэх, онгоцны эд ангиар хангахыг Европын Холбоо хориглолоо.

Оросууд ч энэ хоригийн эсрэг шийдвэр гаргаж, Румын, Латви, Литва, Эстони, Их Британи, Болгар, Польш, Чех зэрэг зарим улсын онгоцыг агаарын замаараа зорчуулахгүй байхаар шийджээ.

Эх сурвалж: Gazeta

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn