Путин Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө

1917 оны хувьсгалын дараагаар Ленин ба түүний хамсаатнууд Оросын түүхэн нутаг дэвсгэрээс тун түрэмгий байдлаар Украинд өгсөн.
Путин Донецк, Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донецк, Луганскийн Бүгд Найрамдах Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч буйгаа өчигдөр шөнө ОРТ буюу Олон Нийтийн Телевизийнхээ шууд эфирээр ард түмэндээ хандсан үгэндээ цохон тэмдэглэлээ.

Донецк болон Луганск нь Украин Улсын хамгийн зүүн захад ОХУ-тай хил залгаа байрлах хоёр муж бөгөөд тусгаар тогтнолын төлөө сүүлийн хэдэн жил турш тэмцэж, зэвсэгт мөргөлдөөн гарсаар ирсэн юм.

Владимир Путин өчигдрийн ард түмэндээ хандсан мэдэгдлийнхээ эхэнд Украины нутаг дэвсгэрийг ОХУ болон Европын бусад улсуудаас өгч байж бий болгосныг дурдлаа.

“Украин бол манай жирийн нэгэн хөрш биш яс цусаараа холбогдсон садангууд, сэтгэл санаа, итгэл үнэмшлээрээ ойртсон найз нөхөд, хамт олон маань гэдгийг нэн тэргүүнд онцлон дурдъя.

Түүх сөхвөл, 1917 оны хувьсгалын дараагаар Ленин ба түүний хамсаатнууд Оросын түүхэн нутаг дэвсгэрээс тун түрэмгий байдлаар Украинд өгсөн. Мэдээж, тэнд амьдарсаар ирсэн, амьдарч байсан хүмүүсээс юу ч асуулгүй өгсөн. Дараа нь Дэлхийн Хоёрдугаар дайны дараагаар ЗХУ-ын зүгээс өмнө нь Унгар, Польш, Румынд харьяалагдаж байсан газар нутгаас нэмж өгсөн. Мөн Сталин хоёр тусгаарласан Герман улсын нутгаас ч нэмж өгсөн. 1954 онд Хрущев яагаад ч юм Оросын нутаг дэвсгэрээс Крымыг салгаад мөн Украинд өгчихсөн. Ингэж л ЗХУ-ын Украин улсын нутаг дэвсгэр бий болсон” хэмээн Путин мэдэгдсэн юм.

Ийнхүү Донецк болон Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг ОХУ-ын хүлээн зөвшөөрсний дараагаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Үндэсний Аюулгүйн Зөвлөлийн хурлаа яаран хуралдууллаа. Энэ хурлаасаа өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай үүсээд буй нөхцөл байдлын талаар утсаар ярилцсанаа мэдэгдлээ.

Путины мэдэгдлийн дараагаар Дэлхийн улс орнуудын удирдагчид өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ. ОХУ-д эдийн засгийн нэмэлт хориг арга хэмжээ авахыг Латви улс шаардлаа. Харин Сирийн удирдагч Башар Асад Донецк болон Луганскийн БНУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “Ингэж тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрснөөрөө ОХУ олон улсын эрхийг зөрчиж байна. Энэ бол муугийн дохио” гэлээ.

Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравецкий “Энэ бол Украиныг түрэмгийлж байгаа хэрэг” гэж тодорхойлоод Европын Холбоог яаралтай хуралдуулахыг уриаллаа.

Харин Сербийн Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ Путины шийдвэр сербийн ард түмний 95% нь дэмжиж байгаа гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улсынхаа хөрөнгө оруулагчдыг Донецк болон Луганскт хөрөнгө оруулалт хийхийг хориглосон захирамж гаргасны зэрэгцээ Донецк болон Луганскийн БНУ-ын компанитай хамтран ажиллахгүй байхыг санууллаа.

Германы Гадаад хэргийн яамнаас Донецк болон Луганскийн БНУ-ыг хүлээн зөвшөөрсөн нь олон улсын эрхийг ноцтой зөрчиж буйг мэдэгдээд ОХУ-ыг энэ шийдвэрээсээ буцахыг шаарджээ.

Эх сурвалж: Gazeta

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn