Бостоны эмнэлэг вакцинд хамрагдаагүй өвчтөнд зүрх шилжүүлэн суулгахаас татгалзжээ

Эрхтний донор маш цөөн олддог учир бид амьдрах, бие нь бүрэн тэнхрэх магадлал өндөртэй өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгахыг зорьдог.
Бостоны эмнэлэг вакцинд хамрагдаагүй өвчтөнд зүрх шилжүүлэн суулгахаас татгалзжээ

АНУ-ын Бостон хотын Brigham and Women`s Hospital вакцинд хамрагдаагүй 31 настай Ди-Жэй Фергюсон хэмээх залууд зүрх шилжүүлэн суулгахаас татгалзсан явдал гарчээ.

Фергюсоны аавын хэвлэлд ярьснаар бол хүүд нь яаралтай зүрх шилжүүлэн суулгах шаардлагатай атал вакцинд хамрагдаагүй гэсэн үндэслэлээр хагалгаа хийлгэх өвчтөнүүдийн жагсаалтаас хасжээ. “Хүү маань вакцины ашиг тусад итгэдэггүй болохоороо хийлгээгүй юм” гэж Фергюсоны аав мэдэгдсэн байна.

Харин Brigham and Women`s Hospital-ын албан ёсны цахим хуудаст “Эрхтний донор маш цөөн олддог учир бид амьдрах, бие нь бүрэн тэнхрэх магадлал өндөртэй өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгахыг зорьдог” хэмээн мэдэгджээ.

Энэхүү мэдэгдлээ тус эмнэлгийн ажилтан тайлбарлахдаа тухайн өвчтөний амьдралын хэв маяг, зуршил, дархлааны чадвар болон мөн сүүлийн үед коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн эсэхийг тооцож үзэж байж хагалгаа амжилттай болно гэсэн итгэл үнэмшил дээр үндэслэн хийдэг гэжээ.

Мөн Brigham and Women`s Hospital эмнэлэгт эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэх шаардлагатай олон мянган өвчтөн байгааг дурдаад эрхтний донорын дутагдлын улмаас ойрын таван жилдээ эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал маш цөөн хийх шинжтэй байгааг хэлжээ.

Эх сурвалж: foxnews

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn