Путин: Үзэсгэлэнтэй, сайхан бүсгүй юм гээд байхад өөр зүйл асуугаад байх юм...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр CNBC-гийн америк сэтгүүлч эмэгтэйтэй Оросын Энергийн долоо хоногийн талаар ярилцлага хийлээ.
Путин: Үзэсгэлэнтэй, сайхан бүсгүй юм гээд байхад өөр зүйл асуугаад байх юм...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр CNBC-гийн америк сэтгүүлч эмэгтэйтэй Оросын Энергийн долоо хоногийн талаар ярилцлага хийлээ. Ярилцлагын явцад Путин сэтгүүлч эмэгтэйг “Үзэсгэлэнтэй, сайхан” гэж магтсан ч сонсоогүй мэт өөр зүйл яриад байна гэж “цаашлуулжээ”.

Путиныг ийнхүү наргиа хийхээс өмнө сэтгүүлч эмэгтэй түүнээс “Байгалийн хийг хангалттай хэмжээнд нийлүүлж чадахгүй байхад Оросыг Европын улсууд яаж найдвартай түнш гэж үзэх юм бэ?” гэх асуулт тавьсан байна.

Тэгэхэд нь Путин “Үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй юм. Гэвч би түүнд ингэж хэлээд байхад сонсоогүй юм шиг тэс өөр зүйл өмнөөс асуугаад байх юм” хэмээгээд инээмсэглэжээ.

Харин үүнийхээ дараагаар Европт нийлүүлэх байгалийн хийг ОХУ багасгаж байгаа биш харин ч улам бүр нэмэгдүүлж буйг дурдсан байна. “Газпром нийлүүлэлтээ 10%-иар нэмсэн. Түүнчлэн ОХУ-аас Европт нийлүүлдэг байгалийн хий 15%-иар нэмэгдсэн” хэмээн Владимир Путин хариулсан байна.

Эх сурвалж: Daily Mail

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn