Трамп сүүлийн 25 жилд анх удаагаа Америкийн баячуудын жагсаалтад багтсангүй

Форбесийн тооцож буйгаар бол Дональд Трампын хөрөнгийн хэмжээ 2.5 тэрбум ам.доллар гэнэ.
Трамп сүүлийн 25 жилд анх удаагаа Америкийн баячуудын жагсаалтад багтсангүй

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан Дональд Трамп 25 жилийн турш улсынхаа толгой баячуудын тоонд багтаж байлаа. Гэвч Форбес (Forbes) сэтгүүлээс уржигдар буюу аравдугаар сарын 5-нд шинэчлэн гаргасан АНУ-ын толгой баячуудын жагсаалтад энэ удаад түүний нэр багтсангүй. Нийт 400 хүний нэрсийг хөрөнгийнх нь хэмжээгээр жагсаасан байна.

Форбесийн тооцож буйгаар бол Дональд Трампын хөрөнгийн хэмжээ 2.5 тэрбум ам.доллар гэнэ. Тэгвэл 400 дахь баяны хөрөнгийн хэмжээ 2.9 тэрбум ам.доллар буюу түүнийхээс 400 сая ам.доллар илүү байжээ.

Жагсаалтыг Амазонийг үүсгэн байгуулагч Жефф Безос 201 тэрбум ам.доллараар тэргүүлсэн байна. Аман хүзүүнд Тесла болон SpaceХ-ийн тэргүүн Илон Маск 190.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр бичигджээ.

Харин гуравдугаар байрыг Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг 134.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр эзэлсэн байна.

Эх сурвалж: Forbes

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn