Өнөөдөр Финлянд, Швед улс НАТО-д элсэх протоколд гарын үсэг зурна

НАТО-гийн гишүүн улс оронд тавигддаг улс төр, хууль эрх зүй, цэрэг дайны үүргийг биелүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгджээ.
Өнөөдөр Финлянд, Швед улс НАТО-д элсэх протоколд гарын үсэг зурна

Өчигдөр Финлянд болон Швед улс НАТО-д элсэх хэлэлцээрийг эхний шатанд амжилттай өндөрлүүлсэн учир өнөөдөр зохих протоколд гарын үсэг зурахаар товлоод байна. Энэ талаар НАТО-гийн Брюссель дэх албан ёсны байрнаас мэдэгдсэн юм.

“7 дугаар сарын 4-нд Финлянд болон Швед улс НАТО-д элсэх хэлэлцээрээ Мадрид дахь уулзалтын явцад хүрсэн тохиролцооны дагуу амжилттай өндөрлүүллээ. Хоёр улс хоёулаа НАТО-гийн гишүүн улс оронд тавигддаг улс төр, хууль эрх зүй, цэрэг дайны үүргийг биелүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж, хүсэлтээ мэдүүлсэн” хэмээн НАТО-гийн мэдэгдэлд дурджээ. Гадаад хэргийн сайд нарын түвшинд хэлэлцээр болсон байна.

“Хэлэлцээр амжилттай өндөрлөсний дараагаар 7 дугаар сарын 5-нд НАТО-гийн албан ёсны байранд Финлянд, Швед улс протоколд гарын үсэг зурах ёстой” хэмээн мэдэгдэлд дурджээ.

Финлянд болон Швед улс 5 дугаар сарын 18-нд НАТО-д элсэх өргөдлөө албан ёсоор өгсөн юм. Гэвч Турк улс курдуудын байгууллагуудыг алан хядагч гэж хүлээн зөвшөөрөх, мөн алан хядах ажиллагаанд буруутгагдаж буй гэмт этгээдүүд болон 2016 онд улс төрийн эргэлт хийх завдсан этгээдүүдийг Анкарад хүлээлгэн өгөх, Туркт зэвсэг нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг цуцлахыг шаардсанаар НАТО-д энэ хоёр улс элсэх үйл явц удааширч, хойшлоод байсан юм.

Эх сурвалж: TASS

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn