Украин: Хэрвээ бид зэвсэггүй болбол хүрз бариад тулалдана

"Энэ дайн бидний оршин тогтнох эсэхийг шийдэх болохоор бид тулалдах л болно".
Украин: Хэрвээ бид зэвсэггүй болбол хүрз бариад тулалдана

Хэрвээ барууны орнууд зэвсэг нийлүүлэхээ зогсоовол хүрз бариад ч болтугай ОХУ-тай тулалдана гэж Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдлээ. Тэрээр ням гарагийн орой ARD телесувагт өгсөн ярилцлагадаа энэ талаар дурджээ.

“Хэрвээ бид зэвсэггүй болбол яах вэ гэж үү? Тэгвэл бид хүрз бариад тулалдах болно. Энэ дайн бидний оршин тогтнох эсэхийг шийдэх болохоор бид тулалдах л болно. Тиймээс бид аль болох эрт зэвсэг авах тусам, Украинд зэвсэгт аль болох түргэн нийлүүлэх тусам бидэнд илүү хурдан тус дэм болно. Хэдийгээр зэвсэг хожуу илгээсэн ч бид мөн л “баярлалаа” гэж талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Гэхдээ илүү олон хүн амиа алдах болно” хэмээн Кулеба мэдэгджээ.

Мөн тэрээр зэвсгийн тусламж үзүүлэхгүй бол Украин хурдан бууж өгөх юм байна гэж барууны орнууд ойлгох хэрэггүй гэдгийг ч дурдсан байна.

Эх сурвалж: Tass

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn