Украинд байлдааны онгоц, танк нийлүүлэхгүй гэж Макрон мэдэгдэв

НАТО-гийн хамтын улсууд Украинд улс орноо хамгаалахад нь тусална гэж тохиролцсон болохоос ОХУ-ын эсрэг дайтна гээгүй.
Украинд байлдааны онгоц, танк нийлүүлэхгүй гэж Макрон мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон НАТО-гийн улс орнууд Украинд байлдааны онгоц, танк зэрэг цэрэг техникийн зэвсэглэл нийлүүлэхгүй гэсэн тохиролцоотой хэмээн мэдэгдлээ.

“Энэ бол албан бус ч гэлээ бараг албаны тохиролцоо гэж хэлж болно. Гэхдээ НАТО-гийн хамтын улсууд Украинд улс орноо хамгаалахад нь тусална гэж тохиролцсон болохоос ОХУ-ын эсрэг дайтна гээгүй” хэмээн Украины сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Эммануль Макрон мэдэгджээ.

Өчигдөр буюу пүрэв гарагт Германы канцлер Олаф Шольц, Италийн Ерөнхий сайд Марио Драги нар Украинд очиж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан юм.

ОХУ-ын зүгээс Украинд цэргийн зэвсэг техник нийлүүлэх талаар АНУ зэрэг улс орнуудад албан ёсны нот бичиг илгээсэн. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдэл хийхдээ хэрвээ Украинд цэргийн хүнд техник нийлүүлбэл тэр бүр нь ОХУ-ын устгах бай болно гэдгийг цохон тэмдэглэсэн. Украинд цэргийн зэвсэг техник нийлүүлснээр НАТО-гийн улсууд “галаар тоглож байна” хэмээн Сергей Лавров хэлсэн юм.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ Барууны улс орнууд Украинд зэвсэг техник нийлүүлснээрээ ОХУ-Украины хэлэлцээрт саад болж, сөрөг нөлөө үзүүлэхийг анхааруулсан.

Эх сурвалж: ria.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn