ОХУ-д тавьсан хоригийн улмаас Африк өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байгааг мэдэгдэв

"Гэтэл ОХУ-тай БНХАУ наймаа худалдаа хийсэн хэвээр л байна. Бүр АНУ ч худалдаа наймаагаа хийсээр байгаа. Европын улсуудад ОХУ байгалийн хийгээ нийлүүлсэн хэвээр байна".
ОХУ-д тавьсан хоригийн улмаас Африк өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байгааг мэдэгдэв

Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл ОХУ-д тавьсан хориг арга хэмжээ Африкийн орнуудыг өлсгөлөнд нэрвэгдүүлэх аюултай байгааг мэдэгджээ. Тэрээр оросоос хүнсний бараа бүтээгдэхүүн татан нийлүүлэх боломжийг Европын Холбоо хааснаар ийм нөхцөл байдал үүсэж байна гэв.

“Оросыг SWIFT банкны сүлжээнээс хассанаар Африкийн Холбооны улсууд хүндрэлтэй тулгарч байна. Манай банкнууд ихэвчлэн Европын банкнуудтай холбоотой учир урьдын адил төлбөрөө хэвийн байдлаар төлж чадахгүй боллоо.

Гэтэл ОХУ-тай БНХАУ наймаа худалдаа хийсэн хэвээр л байна. Бүр АНУ ч худалдаа наймаагаа хийсээр байгаа. Европын улсуудад ОХУ байгалийн хийгээ нийлүүлсэн хэвээр байна. Харин бид төлбөрийн системийн асуудлаас болоод ОХУ-тай худалдаа наймаа хийж чадахгүй байна” хэмээн Салл мэдэгдэв.

Сенегалын Ерөнхийлөгчийн өгүүлснээр бордоо, үр тарианы хангамж муудсанаар Африк даяараа хүнд байдалд орж магадгүй болжээ. “Хэрвээ бид борооны улирлаас өмнө бордоогоо татаж авахгүй бол ургац авахгүй. Одоо л гэхэд улаан буудайн нийлүүлэлтэд саатал гарчихаад байгаа. Хэрвээ орон нутгийн фермерүүд үр тариагаа суулгаж, тарьж чадахгүй юм бол өлсгөлөнд нэрвэгдэж, тив даяараа тогтворгүй байдалд орно” хэмээн Маки Салл анхааруулжээ.

Эх сурвалж: Gazeta

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn