АНУ-д галт зэвсэг худалдан авагч, эзэмшигчийн насны доод хязгаарыг нэмлээ

Буффало болон Ювальдед гал нээж, олон хүний амийг хөнөөсөн этгээдүүд хоёулаа 18 настай байсан юм.
АНУ-д галт зэвсэг худалдан авагч, эзэмшигчийн насны доод хязгаарыг нэмлээ

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим галт зэвсэг эзэмшигч, худалдан авагчдын насны доод хэмжээг нэмэхийг дэмжлээ. Тус улсад 18 нас хүрсэн иргэн галт зэвсэг худалдан авах, эзэмших эрхтэй байсан бол одоо 21 болж байна.

Галт зэвсэг худалдан авагч, эзэмшигчийн хуульд өөрчлөлт оруулахыг Конгрессын төлөөлөгчдийн танхимын 223 гишүүн дэмжиж, 204 нь эсэргүүцжээ.

Буффало болон Ювальдед болсон аллагын дараагаар энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн юм. Буффалод 10 хүн, Ювальдед 19 сурагч, хоёр багш амь насаа алдсан эмгэнэлт явдал болсон. Тэдэн рүү гал нээж, амийг нь хөнөөсөн этгээдүүд хоёулаа 18 настай байсан юм.

Мөн 15-аас дээш сумтай буу болон галлах хурдыг нэмэгдүүлсэн бууг дэлгүүрээр зарахыг хориглосон байна.

Эх сурвалж: Ria

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn