Илон Маскт Твиттер хуурамч хаягуудын мэдээллийг өгөхөөр болжээ

Твиттер өдөр бүр 500 сая гаруй жиргээний хаяг болон ямар төхөөрөмжөөс жиргэдэг талаарх мэдээллийг Маскт өгөх юм байна.
Илон Маскт Твиттер хуурамч хаягуудын мэдээллийг өгөхөөр болжээ

Дэлхийн толгой баян Илон Маск Твиттерийг 44 тэрбум ам.доллароор худалдаж авахаар тохиролцоонд хүрсэн билээ. Тэрээр худалдаж авсныхаа дараахан хуурамч хаягуудын тухай мэдээллийг гаргаж өгөхийг шаардсан. Хэрвээ хуурамч хаягуудын тухай мэдээллийг гаргаж өгөхгүй бол наймааг буцааж ч магадгүй гэдгээ мэдэгдээд худалдан авалтаа хойшлуулж буйгаа зарласан юм.

Тэгвэл Твиттерийн удирдлага Илон Маскийн шаардлагыг биелүүлж, хуурамч хаягуудын тухай мэдээллийг өгөхөөр болсон гэнэ. Твиттер өдөр бүрийн 500 сая гаруй жиргээний хаяг болон ямар төхөөрөмжөөс жиргэдэг талаарх мэдээллийг Маскт өгөх юм байна.

Илон Маск Твиттерийг хуурамч хаягуудын мэдээллийг өгөхгүй байна гэж буруутгасан явдал үнийг нь буулгах арга байж магадгүй гэж мөн мэдээлж байгаа. Тэрээр Твиттерийг худалдан авахад гаргах 44 тэрбум ам.долларын 33.5 тэрбумыг нь хувиасаа төлөх бөгөөд үлдсэнийг нь хөрөнгө оруулагчдаас “босгох”-ыг хүсэж байгаа юм.

Эх сурвалж: Gazeta

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn