Зеленский: Бид хүнд өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийгээ экспортлохгүй

Зеленский: Бид хүнд өвлийг давахын тулд нүүрс, байгалийн хийгээ экспортлохгүй

Бид өөрсдийн олборлосон нүүрс, байгалийн хийгээрээ дотоодын хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах болно хэмээн Зеленский мэдэгдсэн байна.

Украин улс тусгаар тогтносноосоо хойш хамгийн хүнд өвлийг давах ёстой болж буйг тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдлээ. Хүнд өвлийг давахын тулд байгалийн хий болон нүүрс экспортлохгүй гэжээ.

“Дайнаас болоод манай улс тусгаар тогтносноосоо хойших хамгийн хүнд өвөлтэй нүүр тулах болно. Тиймээс энэ хугацаанд бид байгалийн хий болон нүүрс экспортлохгүй. Бид өөрсдийн олборлосон нүүрс, байгалийн хийгээрээ дотоодын хэрэглэгчдийнхээ хэрэгцээг хангах болно” хэмээн Зеленский мэдэгдсэн байна.

Өчигдөр буюу мягмар гарагт Украины Ерөнхий сайд Денис Шмыгаль 2 дугаар сараас хойш улсын нүүрсний уурхайн олборлолт 1/3-ээр буурсан тухай мэдэгдлээ. Шмыгаль ард иргэдээ Украины түүхэн дэх халаалтын хамгийн том асуудалтай улиралд бэлдэхийг зөвлөсөн байна.

Эх сурвалж: tass.ru

Related Stories

No stories found.
Press Center
www.presscenter.mn