Ангела Меркель: Украинд болох гэж буй явдлыг өнгөрсөн 10 дугаар сард мэдэж байсан

Тийм байдалд хүрсэн нь хоёр учир шалтгаантай юм шиг санагдсан. Нэгд, ээж маань нас барсан нь надад миний бодсоноос илүү хүнд туссан байж.
Ангела Меркель: Украинд болох гэж буй явдлыг өнгөрсөн 10 дугаар сард мэдэж байсан

Германы канцлер асан Ангела Меркель Pheonix телевизэд томоохон ярилцлага өглөө. Тус ярилцлагадаа 2021 оны 10 дугаар сард Италийн Ромд болсон Их 20-ын уулзалтын үеэр Украинд болох гэж буй явдлын талаар мэдээлэл авснаа ярьсан байна.

“Би албан тушаалаа хашиж байх үедээ энэ талаар мэдэж, ажиглаж байсан. Өнгөрсөн 10 дугаар сарын сүүлчээр Ромд болсон Их 20-ын уулзалтын үеэр АНУ-ын тусгай албаныхан ийм мэдээлэл олчихсон байлаа. Тэр цагаас хойш бид энэ талаар маш олон удаа ярилцсан. Нөхцөл байдал маш ээдрээтэй, хүнд болж буй нь ойлгомжтой байсан. 2 дугаар сарын 15-нд Олаф Шольцын Москвад хийсэн айлчлалын үеэр ч таагүй явдал болох нь тодорхой болчихсон байлаа” хэмээн Ангела Меркель өгүүлжээ.

Мөн 2019 оны дундуур Ангела Меркель хэд хэдэн чухал уулзалт, айлчлалын үеэр чичирч, төрийн дуулал эгшиглэж байхад суусныхаа учрыг тайлбарлажээ.

“Миний бодлоор бол тийм байдалд хүрсэн нь хоёр учир шалтгаантай юм шиг санагдсан. Нэгд, ээж маань нас барсан нь надад миний бодсоноос илүү хүнд туссан байж. Хоёрт, юм уухыг хязгаарласан нь цаашдаа тийм байдалд орчих вий гэсэн айдаст автуулсан. Тиймээс би нэгэн сайн арга олж, төрийн дуулал эгшиглэх үеэр босохгүйн тулд тавцан дээр сандал тавиад түүн дээрээ суух болсон. Энэ арга ч сайн хэрэгжиж, миний биед сайнаар нөлөөлсөн” хэмээн Ангела Меркель ярьсан байна.

Эх сурвалж: ria.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn