Борис Жонсонд эрх баригч намынхан итгэл үзүүлж, Ерөнхий сайдаар үлдээлээ

Хунтайж Филиппийг оршуулах ёслолын өмнөхөн буюу орон даяар гашуудал зарласан үед үдэшлэг зохиож, наргисан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлжээ.
Борис Жонсонд эрх баригч намынхан итгэл үзүүлж, Ерөнхий сайдаар үлдээлээ

Их Британийн эрх баригч Консерватив нам Ерөнхий сайд Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх талаар нууц санал хураалт явууллаа. Намын удирдах зөвлөл болох 1922 хорооны тэргүүн Грэм Брейдигийн мэдэгдсэнээр Борис Жонсон хангалттай олон санал авч чадсан учир Ерөнхий сайдын албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахаар болжээ.

Намын гишүүдийн 15% нь Борис Жонсонд итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулахыг дэмжсэн учир энэ санал хураалт болсон юм. Нийт 359 саналыг тоолоход Борис Жонсонд үргэлжлүүлэн итгэл үзүүлэхийг хүсэж буйгаа 211, итгэл үзүүлэхгүй гэж 148 санал өгчээ.

Борис Жонсон коронавирус цар тахлын хатуу хөл хорионы үеэр төр засгийн албан байр болох Даунинг-Стритэд үдэшлэг зохиож, наргисан нь ил болсон юм. Ялангуяа, хунтайж Филиппийг оршуулах ёслолын өмнөхөн буюу орон даяар гашуудал зарласан үед /2021 оны 4 дүгээр сарын 16-нд/ үдэшлэг зохиож, наргисан нь олон нийтийн дургүйцлийг гойд төрүүлжээ. Борис Жонсон хожим үүндээ уучлалт гуйгаад цагдаагийн тавьсан торгуулийг төлсөн гэдгээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ria.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn