Казахстанд бүх ард түмний санал асуулга боллоо

Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар энэ улсын удирдлагын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх учиртай.
Казахстанд бүх ард түмний санал асуулга боллоо

Өчигдөр буюу 6 дугаар сарын 5-ны ням гарагт Казахстанд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх тухай бүх ард түмний санал асуулга боллоо.

Санал асуулгад иргэдийн 50-аас дээш хувь оролцож байж хүчин төгөлдөр болох ёстой байсан юм. Тэгвэл санал асуулга дуусах цаг мөчид иргэдийн 68.44% нь саналаа өгсөн тул хүчин төгөлдөрт тооцогдох нь тодорхой болжээ. Одоогоор санал асуулгын дүн бүрэн гараагүй учир зарлаагүй байна. Санал асуулга тайван, ямар нэгэн томоохон зөрчилгүйгээр явагдаж өнгөрснийг дотоодын болон гадаадын ажиглагчид онцлов.

Өнгөрсөн 4 дүгээр сарын 29-нд Ерөнхийлөгч Касым –Жомарт Токаев Казахстаны Ардын чуулганд илтгэл тавихдаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаар бүх ард түмний санал асуулга явуулах санал тавьсан юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар энэ улсын удирдлагын тогтолцоо үндсээрээ өөрчлөгдөх учиртай. Тухайлбал, Ерөнхийлөгчийн эрх мэдэл хумигдаж, парламентын эрх мэдэл нэмэгдэхийн зэрэгцээ орон нутгийн удирдлагын эрх мэдэл ч нэмэгдэх аж. Мөн Үндсэн хуулийн шүүх бий болж, цаазын ялгүй улс болохын зэрэгцээ улсын нэгдүгээр удирдагч гэгддэг Нурсултан Назарбаевын эзлэх онцгой байр суурь үгүй болох юм. Бүх ард түмний санал асуулгын урьдчилсан дүнг өнөөдөр зарлах бол долоо хоногийн дотор эцсийн дүнг гаргаж зарлах юм байна.

Эх сурвалж: Tass

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn