Медведев: Украин цөмийн зэвсэгтэй болох хүслээ тунхагласан нь цэргийн тусгай ажиллагаа явуулахад хүргэсэн

Бид зөвхөн цэргийн объектуудыг л устгаж байгаа. Жирийн иргэдийн объектод байж болох хамгийн бага хэмжээгээр хохирол учруулахыг хичээж байна гэв.
Медведев: Украин цөмийн зэвсэгтэй болох хүслээ тунхагласан нь цэргийн тусгай ажиллагаа явуулахад хүргэсэн

ОХУ-ын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Al Jazeera телевизэд ярилцлага өглөө. Ярилцлагад олон сэдвийг хөндсөн бөгөөд заримыг нь онцлон хүргэж байна.

Украинд халдсан явдлыг яагаад ОХУ цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэж буйг сэтгүүлч асуухад тэрээр ийм хариулт өгчээ.

“Цэргийн тусгай ажиллагаа болохоор л тэгж нэрлэсэн. Тэнд бүх зүйлс тодорхой журмын дагуу болж байгаа. Ерөнхийлөгч энэ тусгай ажиллагааг хоёр зорилготой гэж тодорхойлсон. Нэгд, Донецк болон Луганскийн ард иргэдийг хамгаалах. Учир нь тэнд ОХУ-ын олон иргэн бий. Бараг 1 сая ОХУ-ын иргэн байгаа юм. Хоёрт, тухайн бүсэд Оросыг үзэн ядах үзлийг сурталчлагч хэт үндсэрхэг үзэлтнүүдийг байхгүй болгох зорилготой. Тиймээс энэ тусгай ажиллагааны зорилго хязгаарлагдмал.

Бид зөвхөн цэргийн объектуудыг л устгаж байгаа. Оросын арми, Зэвсэгт хүчин жирийн иргэдийн объектод байж болох хамгийн бага хэмжээгээр хохирол учруулахыг хичээж байна. Бид зөвхөн Украины Зэвсэгт хүчний л эсрэг байлдаж байгаа. Тиймээс тусгай ажиллагаа гэж нэрлэсэн юм” хэмээн Дмитрий Медведев мэдэгджээ.

Цэргийн тусгай ажиллагаа явуулахгүй байж болох байсан талаар асуухад “Хөрш улсад НАТО-гийн цэргийн бааз байгуулагдаж, пуужингийн цохилт өгөх систем байрлуулчихвал манай улсын аюулгүй байдалд шууд аюул нүүрлэх байсан. Энэ талаар бид цөөнгүй удаа ярьсан шүү дээ. Украины тал цөмийн зэвсэгтэй болох хүслээ тунхагласан нь эцсийн шийдвэрийг гаргахад хүргэсэн ч байж болно. Манай улс аюулгүй байдлынхаа төлөө тэмцэх ёстой болсон. Тиймээс л Ерөнхийлөгч цэргийн тусгай ажиллагаа явуулахаар шийдсэн” хэмээн Дмитрий Медведев өгүүлсэн байна.

Олон улсын зүгээс ОХУ-д олон удаагийн дараалсан хориг арга хэмжээ авч буй талаар дурдаад, үүнийг даван гарч чадах эсэхийг асуухад Дмитрий Медведев “Тийм ээ, энэ удаагийн хориг арга хэмжээнүүд 2014 оныхоос ч илүү хүчтэй. Гэхдээ бид үүнийг даван гарна гэдэгт эргэлзэх ч хэрэггүй” хэмээн хариулжээ.

Швед болон Финлянд улс НАТО-д элсэх талаар ямар байр суурьтай байгааг нь асуухад “Швед, Финлянд НАТО-д элсэх нь Украин элссэнээс манай улсад хавьгүй бага аюултай” гэжээ.

Эх сурвалж: Ria

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn