JP Morgan-ийн тэргүүн АНУ-ын эдийн засагт “хар шуурга” нүүрлэж буйг анхааруулав

Зөвхөн аадрын аянгат үүл төдий биш бүр хар шуурга гэж одоо хэлмээр байна. Тиймээс энэ шуургыг давж гарахдаа бэлдэцгээ.
JP Morgan-ийн тэргүүн АНУ-ын эдийн засагт “хар шуурга” нүүрлэж буйг анхааруулав
Bloomberg

JP Morgan-ий тэргүүн Жейми Даймон АНУ-ын эдийн засагт нүүрлээд буй “хар шуурга”-ны тухай анхааруулжээ.

“Аадрын үүл ирж буй тухай өмнө нь миний хэлснийг та бүхэн санаж буй байх. Тэгвэл энэ бол зөвхөн аадрын аянгат үүл төдий биш бүр хар шуурга гэж одоо хэлмээр байна. Тиймээс энэ шуургыг давж гарахдаа бэлдэцгээ.

JP Morgan энэ шуургыг давж гарах ажилдаа бэлдэж эхэлсэн. Яг одоо бол нартай сайхан байгаа мэт санагдаж байж болно. Улсын нөөц ч хангалттай учир ажрахгүй мэт бодож байгаа байх. Гэвч хар шуурга яг бидний өмнө дэгдэж, наашилж байна. Энэ хар шуурга илээд өнгөрөх “Сэнди” юм уу эсвэл их хүчтэй “Эндрю” байх эсэхийг бид мэдэхгүй” хэмээн Даймон мэдэгджээ.

Түүний өгүүлснээр бол улсын нөөц ойрын 6-9 сардаа америкчуудад бүрэн хүрэлцэх юм байна. Харин үүний дараагаар эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулах ажээ.

Олон Улсын Валютын сангаас өнгөрсөн 4 дүгээр сард гаргасан дүнгээр АНУ-ын эдийн засаг 2022 онд 3.7%-аар буурсан байна. Харин 2023 онд 2.3%-аар нэмэгдэнэ гэж Олон Улсын Валютын Сан таамаглаж байгаа. Тэгвэл 2021 онд АНУ-ын эдийн засаг 5.7%-аар өссөн юм.

Эх сурвалж: ria.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn