Жонни Депп: Шүүх надад амьдралыг минь буцаан өглөө

Шүүх харилцан хүчирхийлэл хэмээн үзэж, Жонни Деппт 15 сая ам.доллар нөхөн төлбөр төлөхийг шаардлаа.
Жонни Депп: Шүүх надад амьдралыг минь буцаан өглөө

Таван долоо хоногийн турш үргэлжилсэн Жонни Деппийн нэхэмжлэлтэй шүүх хурлын шийдвэр гарлаа. Тангарагтны шүүхийн шийдвэрээр Амбер Хердийг гүтгэлэг хийсэн хэмээн үзэж 15 сая ам.долларыг Жонни Деппт төлөхийг шаардсан шийдвэр гаргасан байна.

Мөн Жонни Депп ч гэсэн Амбер Хердийг үндэслэлгүйгээр буруутгаж, гүтгэсэн тул 2 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхийг шаарджээ. Шүүх Жонни Деппийг ч, Амбер Хердийг ч бие биеийгээ гүтгэсэн хэмээн үзэж, хэргийг “харилцан хүчирхийлэл” гэж тодорхойлсон учир харилцан хэн хэндээ нөхөн төлбөр өгөх ёстой гэж үзсэн байна.

Шүүх шийдвэрээ танилцуулах өдөр Амбер Херд шүүхийн танхимд ирсэн бол Депп очсонгүй. Шүүхийн шийдвэрийг танилцуулсны дараагаар “Өнөөдөр миний сэтгэл санаа ямар хэцүү байгааг үгээр илэрхийлэхийн аргагүй. Хуучин нөхрийнхөө энэ их нөлөө, эрх мэдлийн эсрэг зогсох гэсэн ч надад хангалттай нотлох баримт байсангүй. Би өөрийнхөө төлөө гэхээсээ илүүтэйгээр бусад эмэгтэйчүүдийн өмнөөс сэтгэл минь эмтэрч байна” хэмээн Амбер Херд мэдэгджээ.

Харин Жонни Депп олон нийтийн сүлжээнд захидал нийтэлсэн байна. Тэрхүү захидалд “Шүүх надад амьдралыг минь буцаан өглөө. Анх нэхэмжлэл гаргахдаа л би үнэн мөнийг тогтоохыг хүссэн юм. Хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан намайг эрүүгийн ноцтой хэрэгт буруутгасан. Хэдийгээр албан ёсоор ямар ч гэмт хэрэгт буруутгаагүй ч гэсэн тэрхүү мэдээллийн дараагаар намайг үзэх ядсан контентууд гарч эхэлсэн” хэмээн Жонни Депп мэдэгджээ.

Жонни Депп, Амбер Херд хоёр 2009 онд “Ромын өдрийн тэмдэглэл” киноны зураг авалтын үеэр танилцаж, 2015 онд гэрлэсэн юм. Гэвч жилийн дараагаар гэр бүл цуцлуулахаар Амбер Херд өргөдлөө өгсөн. Амбер Херд Жонни Деппийг гэр бүлийн хүчирхийлэл болон сэтгэл санааны хүчирхийлэлд буруутгасан юм. Шүүх Деппийг Хердэд ойртон очихыг хориглосон шийдвэр тухайн үед гаргаж байлаа. Гэвч дараахан нь хоёр тал харилцан тохиролцож, Депп Хердэд 7 сая ам.доллар төлөхөд хүрсэн.

Харин 2018 оны 12 дугаар сард Амбер Херд The Washington Post сонинд гэр бүлийн хүчирхийллийн тухай нийтлэл бичсэн. Хэдийгээр энэхүү нийтлэлд нэрийг нь нэг ч удаа дурдаагүй ч гэлээ Жонни Депп өөрийнх нь нэр төрд халдаж, жүжигчний замналд хор хохирол учруулсан хэмээн үзэж шүүхэд хандсан юм.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn