
Өчигдөр шөнө БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн 30 орчим онгоц Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах бүс рүү нэвтэрчээ. Тайванийн Батлан хамгаалах яамны мэдээлснээр бол өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тус бүсэд Хятадын онгоцнууд хамгийн олноор нэвтэрсэн тохиолдол энэ болсон байна.
Онгоцнууд баруун-өмнөд зүгээс бүсэд нэвтэрч, хэдэн арван километрийн зайд ниссэний дараагаар буцан гарчээ. Тайванийн Агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн бүсэд нэвтэрсэн онгоцнуудыг мөрдөж, зохих анхааруулгыг өгсөн байна.
Сүүлийн үед БНХАУ-ын цэргийн онгоцнууд тус бүсэд нэвтэрч, сургуулилт хийх нь олширчээ. Энэ оны 1 дүгээр сарын 23-нд БНХАУ-ын армийн 39 онгоц бүсэд нэвтэрсэн явдал болсон юм.
Эх сурвалж: n.tass.ru