Путины биеийн байдал муудсан эсэх талаар Лавров хариулт өгөв

“Путины анхлан тооцож төлөвлөсөн нь хэрэгжээгүй учир бухимдаж, бие нь өвдсөн гэдэг үнэн үү?”
Путины биеийн байдал муудсан эсэх талаар Лавров хариулт өгөв

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины бие сүүлийн үед муудсан тухай Барууны зарим хэвлэлүүд мэдээлэх болжээ. Тэгвэл Францын TF1 телесувагт ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ярилцлага өгөхдөө энэ талаар хариулт өгсөн байна.

TF1-ийн сэтгүүлч Лавровоос “Путины анхлан тооцож төлөвлөсөн нь хэрэгжээгүй учир бухимдаж, бие нь өвдсөн гэдэг үнэн үү?” гэж асуухад ийм хариулт өгчээ.

“Ерөнхийлөгч Владимир Путин өдөр бүр олны өмнө гарч, үгээ хэлж байгаа. Үүнийг та бүхэн ч гэсэн харж, сонсож, уншиж болно. Тиймээс эрүүл саруул хүмүүс бол түүний бие өвдөөгүй гэдгийг харж болохоор байгаа” хэмээн Лавров хариулсан байна.

Өнгөрсөн 5 дугаар сарын эхээр Италийн Mediaset Italia-д ярилцлага өгөхдөө Лавров мөн Путины биеийн байдлын талаарх асуултад хариулахад хүрсэн юм. “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй сүүлийн үед харилцсан гадаад улс орнуудын лидерүүдээс асуугаарай. Тухайлбал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешээс энэ талаар асууж болно” хэмээн Лавров мэдэгдэж байсан.

Эх сурвалж: www.gazeta.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn