Кадыров: Бид юу чаддагаа Польшид 6-хан секундэд үзүүлж чадна

Ердөө 6-хан секундэд үзүүлчихэж чадна. Мэдээж, дээрээс тушаал ирвэл шүү дээ.
Кадыров: Бид юу чаддагаа Польшид 6-хан секундэд үзүүлж чадна

ОХУ-ын Чеченийн Ерөнхийлөгч Рамзан Кадыров Украиныг эзэлснийхээ дараагаар Польшид халдаж болох тухай үгс хэлжээ.

Орос-Украины дайн эхэлснээс хойш хэдэн сарын хугацаанд Украиныг хамгийн сайн дэмжиж буй улс бол Польш юм. Тиймээс ч Рамзан Кадыров үүнд эгдүүцэж буйгаа илэрхийлжээ.

“Украин бол нэгэнт шийдчихсэн асуудал. Харин одоо миний сонирхлыг юу татаж байна вэ гэвэл Польш. Польш ер нь яг юунд хүрэх гээд байгаа юм бэ? Украины асуудлыг шийдсэний дараагаар бид та нарт юу чаддагаа үзүүлж болно. Ердөө 6-хан секундэд үзүүлчихэж чадна. Мэдээж, дээрээс тушаал ирвэл шүү дээ” хэмээн Рамзан Кадыров мэдэгдсэн байна.

Рамзан Кадыровыг Владимир Путины маш ойрын туслах гэж үздэг. Дайны ажиллагаа эхэлснээс хойш түүнд Үндэсний гвардийн дэслэгч-генерал цол олгосон юм. Чеченийн олон дайчид Украиныг эзлэх ажиллагаанд оролцож, тэднийг Кадыров ахалж байгаа юм.

Өнгөрсөн 5 дугаар сарын 9-нд Польшийн нийслэл Варшавт орших Зөвлөлтийн цэргүүдийн оршуулгад ОХУ-ын Элчин сайд Сергей Андреев цэцэг өргөх үеэр нүүр рүү нь улаан өнгийн сироп цацсан явдал гарсан билээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn