Мариуполь хотод иргэдийг бөөнөөр нь булсан оршуулга олджээ

Энэ нутаг дэвсгэрийг үндэстний хөдөлгөөнийхөн буюу “Азов” батальоныхон хяналтдаа байлгаж байсан.
Мариуполь хотод иргэдийг бөөнөөр нь булсан оршуулга олджээ

Украины Мариуполь хотын мэр Константин Иващенко хотын зааг дээр орших хуучны оршуулгын газрын ойролцоо иргэдийг бөөнөөр нь булсан оршуулга олсон тухай мэдэгдлээ.

“Энэ нутаг дэвсгэрийг үндэстний хөдөлгөөнийхөн буюу “Азов” батальоныхон хяналтдаа байлгаж байсан. Мэдээж, бид цогцсуудад задлан шинжилгээ хийх болно. Задлан шинжилгээ хийж байж л хүмүүс хэрхэн амь үрэгдсэнийг мэдэх боломжтой” хэмээн Константин Иващенко мэдэгджээ.

Мариуполь хотын зарим иргэдийн ярьж буйгаар бол 3-5 дугаар сард 30 орчим цогцсыг зөөж авчирч, шуудуунд хийжээ.

“300 гаруй жил болж буй хотын хуучин оршуулгын газарт 3 дугаар сарын эхээр трактортой хэсэг хүмүүс ирж, нүх ухсан. Мөн олон тооны машин ирж, хар ууттай зүйлс буулгаж, нүхэнд хийсэн. Миний харсан юм бол энэ. Гурван ч удаа тийм явдлыг би харсан” хэмээн тухайн нутгийн оршин суугч өгүүлсэн байна.

Мариуполь хотоос бөөнөөр нь булсан оршуулга олдсон тухай ОХУ-ын Мөрдөн Байцаах хорооноос мэдэгдээд байна.

ОХУ-ын Батлах хамгаалахын сайд Сергей Шойгу Мариуполь хот болон “Азовсталь” үйлдвэрийг Украины дайчдаас бүрэн чөлөөлсөн тухайгаа Владимир Путин илтгэсэн юм.

Эх сурвалж: www.gazeta.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn