Умард Солонгос Япон тэнгисийн чиглэлд гурван баллистик пуужин туршжээ

Загас агнуур хийж яваа иргэдэд хандан аюулгүй байдалдаа анхаарч, пуужингийн хэлтэрхий олдвол хүрэхгүй байхыг анхааруулжээ.
Умард Солонгос Япон тэнгисийн чиглэлд гурван баллистик пуужин туршжээ

Умард Солонгос өчигдөр гурван баллистик пуужин харваж туршжээ. Эдгээр гурван пуужинг Пхеньяны ойролцоох Сунан дүүргээс харвасан бөгөөд хоёр пуужин нь Японы эдийн засгийн онцгой бүс болох Япон тэнгисийн зааг дээр унажээ. Харин гурав дахь пуужин хаана туссан нь одоогоор тодорхойгүй байна.

Японы Батлах Хамгаалах яам Умард Солонгосын туршиж буй пуужингуудын бүртгэл тэмдэглэгээг байнга хийж байгаа юм. Пуужин туссан газрын ойролцоо загас агнуур хийж яваа иргэдэд хандан аюулгүй байдалдаа анхаарч, пуужингийн хэлтэрхий олдвол хүрэхгүй байхыг Японы Батлан Хамгаалах яамнаас анхааруулжээ.

Энэ он гарсаар Умард Солонгос 10 гаруй удаа пуужингийн туршилт хийгээд байна. Шумбагч онгоц дээрээс баллистик пуужин харвах юм уу тив хоорондын баллистик пуужингийн туршилт голцуу хийж байгаа.

Япон болон АНУ энэхүү пуужингийн туршилтуудыг энхтайванд заналхийлсэн, олон улсын тогтвортой байдалд саад хийсэн явдал гэж дүгнэж байна.

Эх сурвалж: tass.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn