Путин өөрөө өөртэйгөө хатуу ярина гэв

Тийм ээ, Путин буруутай. Ер нь тэдний бүх бэрхшээлд Путин л буруутай. Тиймээс би түүнтэй хатуу ярих болно.
Путин өөрөө өөртэйгөө хатуу ярина гэв

Барууны улс орнуудын эдийн засгийн хүндрэл бэрхшээлийн талаар Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенкотой ярилцахдаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин наргиа хийж, өөрөө өөртэйгөө хатуу ярина гэжээ.

“Тэнд /Баруунд/ юу болохыг өөрсдөө сайн тооцоогүй юм шиг байна. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхээ мэдээг уншаад л амьдарч явтал гэнэт инфляц гээд бас бус бөөн асуудалтай тулгарчихаж. Тийм ээ, Путин буруутай. Ер нь тэдний бүх бэрхшээлд Путин л буруутай. Тиймээс би түүнтэй хатуу ярих болно” хэмээн Владимир Путин өгүүлсэн байна.

SPUTNIK

Харин Беларусын Ерөнхийлөгч Лукашенко “Хориг арга хэмжээ авснаар манай улсын хөгжилд түлхэц өгсөнд баярлалаа. Манайх маш том зах зээлтэй, нөөц баялагтай, мөн техник технологитой” хэмээн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: tass.ru/ekonomika

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn