Европ тивд сармагчны цэцэг өвчин тархаж, 21 хоногийн тусгаарлалтад байхыг шаардаж байна

Сармагчны цэцэг хэмээх энэхүү өвчний эх үүсвэрийг Баруун болон Төв Африкаас гаралтай гэж үздэг.
Европ тивд сармагчны цэцэг өвчин тархаж, 21 хоногийн тусгаарлалтад байхыг шаардаж байна

Monkeypox буюу сармагчны цэцэг өвчин сүүлийн өдрүүдэд Европын олон улсад бүртгэгдэж, халдвар авсан хүмүүсийг хүүхдүүдээс аль болох хол байж, 21 хоногийн турш өөрийгөө тусгаарлахыг шаардаж эхлээд байна.

Энэ өвчний халдвар илэрсэн Европын 15 дахь улс нь Австри боллоо. Үүний өмнөхөн Израил, Швейцарт халдвар илэрсэн тухай мэдээлсэн юм.

Энэ өвчнийг туссан хүнтэй ойр дотно харьцаанд орсон юм уу хувцсаа сольж өмссөн, ор хөнжлийн даавуу хамт хэрэглэсэн, нэг газар хамтдаа амьдарч буй бол өөрийгөө 21 хоног тусгаарлаж, хүүхдүүдээс хол байхыг эмч нар сануулж, шаардаж байна.

Сармагчны цэцэг хэмээх энэхүү өвчний эх үүсвэрийг Баруун болон Төв Африкаас гаралтай гэж үздэг. Сармагчнаас хүнд халдвар нь дамждаг тул сармагчны цэцэг өвчин гэж нэрлэсэн байна. Энэ өвчний халдвар авсан хүнтэй ойр дотно харилцаанд орсноос халдвар тархах боломжтой юм. Хэдийгээр харьцангуй хөнгөн өвчинд тооцогдож, хэдэн долоо хоногийн эмчилгээний дараагаар бүрэн эдгэдэг ч энэ удаагийн тархалт нь маш хүнд шинж тэмдгээр илэрч, өвдсөн 100 хүн тутмын 1 нь нас барж байгаа учир Бельги зэрэг зарим улсад 21 хоногийн хөл хорио тогтоох тухай яригдаж эхэлжээ.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn