АНУ-д хориг арга хэмжээ авах саналыг Европын парламент дээр гаргав

АНУ бол сүүлийн 10 жилийн хугацаанд Европын аль ч улсаас илүүтэйгээр дайн, мөргөлдөөн, зөрчилдөөнд оролцсон орон.
АНУ-д хориг арга хэмжээ авах саналыг Европын парламент дээр гаргав

Европын парламентад Хорватыг төлөөлсөн гишүүн Мислав Колакушич АНУ болон Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах тухай саналаа хэлжээ.

“Үнэхээр бид энхтайвны төлөө тэмцэж байгаа юм бол сүүлийн хэдэн жилийн турш Йеменд дайны гал дэгдээж буй Саудын Арабын эсрэг хориг арга хэмжээ авах ёстой. Мөн АНУ-аас нефть болон байгалийн хий импортлохыг хориглох хэрэгтэй. АНУ бол сүүлийн 10 жилийн хугацаанд Европын аль ч улсаас илүүтэйгээр дайн, мөргөлдөөн, зөрчилдөөнд оролцсон орон” хэмээн Мислав Колакушич мэдэгдсэн байна.

Мөн тэрээр зөвхөн ОХУ-д хориг арга хэмжээ авах нь хоёр нүүр гаргасан явдал гэдгийг дурдаад энэ хориг арга хэмжээний улмаас Европ даяараа хохирч буйг дурджээ.

Эх сурвалж: radiosputnik.ria.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn