Илон Маск: Ардчилсан нам бол хагалан бутаргагч, үзэн ядагчдын нам

Ардчилсан намынхан түүний эсрэг кампанит ажил эхлүүлж, харлуулах заль мэх хэрэглэж магадгүйг үгүйсгэсэнгүй.
Илон Маск: Ардчилсан нам бол хагалан бутаргагч, үзэн ядагчдын нам

SpaceX-ийг үүсгэн байгуулагч, Tesla-гийн эзэн, Дэлхийн толгой баян Илон Маск АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений нам болох Ардчилсан намын төлөө саналаа өгөхгүй гэж мэдэгдлээ.

“Өмнө нь би Ардчилсан намыг сайхан үйлсийн төлөө нам гэж боддог байсан учир саналаа өгдөг байлаа. Гэвч тэд одоо хагалан бутаргагч, үзэн ядагчдын нам болсон. Тиймээс би одоо тэднийг дэмжиж чадахгүй. Бүгд Найрамдах намын төлөө санал өгнө” гэж Илон Маск мэдэгдсэн байна. Мөн ингэж хэлснийх нь төлөө Ардчилсан намынхан түүний эсрэг кампанит ажил эхлүүлж, харлуулах заль мэх хэрэглэж магадгүйг үгүйсгэсэнгүй.

Илон Маск үүний өмнөхөн хэрвээ хэрэглэгчдийн 5%-ийг эзэлж буй хуурамч хаягуудын мэдээллийг гаргаж өгөхгүй бол худалдан авах ажлаа дуусгахгүй гэдгээ Твиттерийн тэргүүн Парага Агравалд мэдэгдсэн. Парага Агравал өнгөрсөн даваа гарагт хуурамч хаягуудын тухай мэдээллийг Илон Маскт гаргаж өгөхөөс татгалзсан юм.

Эх сурвалж: www.gazeta.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn