Умард Солонгос коронавирусийн дэгдэлтийн улмаас сүйрлийн ирмэгт тулаад байна

Ард иргэдээ вакцинжуулаагүй, мөн коронавирусийн эсрэг эм бэлдмэлийн туслалцаа хүлээн аваагүй.
Умард Солонгос коронавирусийн дэгдэлтийн улмаас сүйрлийн ирмэгт тулаад байна

Умард Солонгост өнөөдрийн байдлаар 1.5 сая орчим хүн “халуурах өвчин”-д нэрвэгдээд байна. Энэ “халуурах өвчин” гэж тодорхойлоод буй өвчнийг коронавирусийн цар тахал гэж олон улсад үзэж байгаа юм.

Хэрвээ Умард Солонгос ойрын хугацаанд коронавирусийн эсрэг вакцин болон бусад эм бэлдмэлийн тусламж хүлээн авахгүй бол сүйрлийн ирмэгт тулаад буй тухай олон улсын шинжээчид мэдэгдэх болов.

“Халуурах өвчин” гэж нэрлэсээр өдийг хүрсэн Умард Солонгост өчигдөр л анх удаагаа коронавирусийн халдвар байж магадгүй гэж хүлээн зөвшөөрч эхэлжээ. Өчигдөр л гэхэд 269,510 хүн шинээр “халуурсан” нь бүртгэгдэж, зургаан хүн нас баржээ. Энэ өвчнөөр нас барсан хүний тоо 56-д хүрээд байна.

Нийт энэ өвчнөөр өвдсөн хүмүүсийн тоо 1.48 саяд хүрсэн бол одоогоор 663,910 хүн тусгаарлалтад байгаа ажээ. Гэхдээ Умард Солонгост коронавирусийн халдварыг тогтоох тест байхгүй тул бодит байдалд энэ тоо хэд дахин илүү байхыг үгүйсгэх аргагүй юм.

Баллистик пуужин удаа дараалан туршсан тул худалдааны гол хамтрагч улс БНХАУ хилээ хааснаар Умард Солонгосын эдийн засагт том цохилт болсон. Ард иргэдээ вакцинжуулаагүй, мөн коронавирусийн эсрэг эм бэлдмэлийн туслалцаа хүлээн аваагүй учир 26 сая хүн амтай энэ улсад хүнд өвчнийг даван туулах нөөц хомс байна.

Одоогоор Умард Солонгост хөл хорио тогтоогоогүй, хүмүүс ажилдаа явсан хэвээр ч давхар амны хаалт зүүхийг шаардаж байгаа гэнэ.

“Байдал үнэхээр хэцүү харагдаж байна. Тэд вакцин хийлгээгүй, мөн дархлаагаа сайн дэмжээгүй, мөн коронавирусийн эсрэг эм бэлдмэлгүйгээр шахам омикронтой нүүр туллаа. Гэхдээ Умард Солонгос одоо ч гэсэн олон улсын томоохон тусламжид маш болгоомж сэрэмжтэй хандах болов уу” гэж Лондоны Их Сургуулийн солонгос судлалын багш, эрдэмтэн Оуэн Миллер мэдэгджээ.

Коронавирусийн омикрон хувилбар нь өмнөх хувилбаруудаа бодвол хүндээр өвдөх, нас баралт харьцангуй цөөн учир халдвараар нас баралтын тоо цөөн байгаа нь сайн тал юм.

“Дархлаа султай, бие муутай хүмүүст хүндээр тусна. Албан ёсоор энэ улсад коронавирусийн эсрэг вакцин болон эм бэлдмэл байхгүй. Тиймээс хэрвээ ойрын хугацаанд олон улсаас яаралтай тусламж авахгүй бол халдварын тоо болон нас баралтаараа хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч магадгүй” хэмээн Сөүл дэх Өмнөд Солонгосын Эрүүл Мэндийн коллежийн профессор Ким Син Гон мэдэгджээ.

Эх сурвалж: www.theguardian.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn