
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилцахдаа зэвсэг нийлүүлэлтээ ойрын өдрүүдэд нэмнэ гэж амлажээ.
Мөн Франц улс нэмэлт тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаас гадна Украины Европын Холбоонд элсэх хүсэлтийг ирэх 6 дугаар сард болох хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж амласан байна.
“Украин улсын Европын Холбоонд элсэх хүсэлтийг ирэх сард болох хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгээ Эммануэль Макрон Украины Ерөнхийлөгчид амласан” хэмээн Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Эх сурвалж: www.news18.com