Украинд зориулагдсан “Лэнд-лиз” батлагдлаа

Владимир Зеленский “Энэ бол түүхэн алхам юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
Украинд зориулагдсан “Лэнд-лиз” батлагдлаа
@ Evan Vucci

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд хялбаршуулсан байдлаар цэргийн тусламж үзүүлэх зорилготой “Лэнд-лиз”-ийн тухай хууль баталлаа.

Энэ хуулийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Оросын түрэмгийлэлд өртөж буй Украин болон Зүүн Европын зарим улс орнуудад хялбаршуулсан байдлаар буюу нэмэлт шаардлага, шалгуургүйгээр цэргийн тусламж шуурхай үзүүлэх замыг нээж өгч байгаа ажээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “Лэнд-лизийн тухай хуулийг баталсан нь түүхэн алхам юм” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

Дэлхийн II дайны үед АНУ “Лэнд-лиз”-ийн хууль гаргаж, Холбоотнууд буюу ЗХУ, Их Британи, Франц, БНХАУ зэрэг улс орнуудад цэргийн, техник, стратегийн түүхий эд, эм, эрүүл мэндийн хэрэгсэл болон нефтийн бүтээгдэхүүнийг урьдчилгаа төлбөргүйгээр олгож байсан түүхтэй.

Одоо АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газраас 33 тэрбум ам.долларын тусламж Украинд үзүүлэх тухай саналаа Конгресст хүргүүлээд байгаа юм. Үүнээс 20.4 тэрбум ам.доллар нь Украины аюулгүй байдал, цэргийн салбарт нэмэлт тусламж болж очих ажээ. Харин 8.4 тэрбум ам.доллар нь эдийн засгийн тусламж юм байна.

Эх сурвалж: Gazeta

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn