Европын Холбоо Алина Кабаевад хориг тавьж магадгүй

Алина Кабаеватай гэрлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээ түгсний дараагаар “Энэ бол эротик уран зөгнөл” хэмээн Путин ууртайгаар мэдэгдэж байсан юм.
Европын Холбоо Алина Кабаевад хориг тавьж магадгүй
@ SERGEI CHIRIKOV

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 6-нд Европын Холбооны гишүүн улсуудын элчин сайд нар ОХУ-д нэмэлт хориг тавих тухай хэлэлцэх юм байна. Энэхүү хэлэлцээрээр ОХУ-ын хэд хэдэн нөлөө бүхий хүмүүст хориг тавих тухай ярилцах ажээ.

Bloomberg-ийн мэдээлж буйгаар олимпын аварга, уран сайхны гимнастикч, ОХУ-ын Төрийн думын гишүүн асан Алина Кабаевагийн нэр хоригт хамаарагдах хүмүүсийн нэрс дотор багтжээ.

@ Sasha Mordovets

Алина Кабаева ОХУ-ын The National Media Group-ийг удирддаг бөгөөд Владимир Путинтэй маш дотно харилцаатай гэж яригддаг. The National Media Group нь ОХУ-ын хэвлэл мэдээллийн бараг бүх том хэрэгсэлд тодорхой хувь эзэмшдэг, төр засгийн мэдээ түгээлт, сурталчилгааны маш том хүч ажээ. Тиймээс Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ажлыг дэмжиж ажилладаг хэмээн үзэж Алина Кабаевад хориг тавих бололтой.

2008 онд “Московский корреспондент” сонинд Путиныг эхнэрээсээ салж, Алина Кабаеватай гэрлэхээр төлөвлөж байгаа тухай мэдээ түгсний дараагаар “Энэ бол эротик уран зөгнөл” хэмээн Путин мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Bloomberg

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn