Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр анх удаагаа өнгөт арьст, ЛГБТ эмэгтэй томилогдлоо

Тэрээр 2012 онд Барак Обамагийн сонгуулийн кампанит ажилд оролцож байсан бөгөөд NBC болон MSNBC-д улс төрийн тоймчоор ажиллаж байжээ.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр анх удаагаа өнгөт арьст, ЛГБТ эмэгтэй томилогдлоо

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки ажлаа өгч, MSNBC телевизэд ажиллахаар болсон учир түүний орлогч Карин Жан-Пьер үүрэгт ажлыг нь хүлээн авахаар болжээ.

Карин Жан-Пьер нь 44 настай бөгөөд АНУ-ын түүхэн дэх Цагаан ордны анхны өнгөт арьст хэвлэлийн төлөөлөгч болж байна. Мөн ийм өндөр албан тушаалд очиж буй ЛГБТ+ /Лесби, гэй, бисексуал, трансжендэрийн хураангуйлсан нэр/-ын анхны төлөөлөгч болох ажээ.

Карин Жан-Пьер өнгөрсөн сонгуулиар дэд ерөнхийлөгч Камала Харрисийн сонгуулийн штабыг удирдан ажиллаж, Жо Байденийг ялалт байгуулсны дараагаар Жен Псакигийн орлогчоор томилогдсон юм.

“Карин Жан-Пьер олон хүнд үг хэлэх эрх чөлөө олгох болно. Мөн хүсэл мөрөөдлийнхөө төлөө зоригтой зүтгэж чадвал түүндээ хүрч болдгийг олон хүнд ойлгуулна” хэмээн Жен Псаки мэдэгджээ. Карин Жан-Пьер ажлаа долоо хоногийн дараа буюу 5 дугаар сарын 13-нд авах юм байна.

Tom Fitzsimmons

Түүнээс өмнө Цагаан ордны хэвлэлийн албаны даргаар өнгөт арьст эмэгтэй ажилласан түүх үгүй. Гэхдээ 1991 онд Жорж Бушийн засаглалын үед Жүди Смит хэмээх өнгөт арьст эмэгтэй хэвлэлийн албаны орлогч даргаар ажилласан удаатай юм.

Карин Жан-Пьер 1977 оны 8 дугаар сарын 13-нд Францын Мартиникад Гайти цагаачдын гэр бүлд төрсөн ба АНУ-ын Нью-Йоркийн Куинси дүүрэгт өсжээ. 2012 онд Барак Обамагийн сонгуулийн кампанит ажилд оролцож байсан бөгөөд NBC болон MSNBC-д улс төрийн тоймчоор ажиллаж байсан туршлагатай.

Харин ЛГБТ-ийн төлөөлөгч гэхийн учир Карин Жан-Пьер нь лесби буюу ижил хүйстэн юм байна. Тэрээр Сюзан Мальво хэмээх сэтгүүлч эмэгтэйтэй хамт амьдардаг бөгөөд өргөмөл охинтой ажээ.

Эх сурвалж: Dailymail

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn