Лула да Силва: Зеленский Путинтэй адил энэ дайны буруутан

Улсынхаа төрийн тэргүүний сонгуульд дахин өрсөлдөхөөр нэр дэвшээд байгаа Бразилын Ерөнхийлөгч асан Луис Инасиу Лула да Силва мэдэгдэл хийлээ.
Лула да Силва: Зеленский Путинтэй адил энэ дайны буруутан

Тэрээр Орос-Украины дайнд Владимир Зеленский ч буруутай гэж мэдэгдсэн байна.

“Украины Ерөнхийлөгчийг үг хэлэхэд Европын улс орнуудын парламентын гишүүд босож алга ташиж буйг зурагтаар харлаа. Энэ залуу /Зеленский/ Путинтэй адил энэ дайны буруутан шүү дээ. Инээдмийн сайн жүжигчин байсан байж болно. Гэхдээ зөвхөн зурагтаар дахин гарахын тулд дайныг үргэлжлүүлээд байж болохгүй.

АНУ бол улс төрийн маш том нөлөө бүхий улс. Жо Байден энэ дайнд өдөөн турхирах бус сэрэмжилж болох л байсан. Москвад айлчлалаар очоод, Путинтэй ярилцаж болох л байсан шүү дээ. Улс төрийн лидерүүдээс ийм л харилцааг бид хүлээдэг. Путин ч гэсэн Украин руу халдахгүй байж болох байсан. Гэхдээ тэр ганцаараа буруутан нь биш. АНУ ч, Европын Холбоо ч буруутай” хэмээн Луис да Силва мэдэгдсэн байна.

Эх сурвалж: The Guardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn