Зеленский: Украиныг сэргээх үйлсэд Европын бүх улс, Орос ч оролцох ёстой

Бид сүйтгэгдсэн бүгдийг сэргээн босгож чадна. Харин та бүхэн энэ үйлсэд хамтран оролцож болно.
Зеленский: Украиныг сэргээх үйлсэд Европын бүх улс, Орос ч оролцох ёстой

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр The Wall Street Journal-аас зохион байгуулсан гүйцэтгэх захирлуудын онлайн уулзалтад оролцохдоо дайн дууссаны дараагаар улсыг нь сэргээх үйлсэд Европын бүх улс оролцох ёстой гэж мэдэгджээ.

“Украиныг сэргээх талаар ярихдаа Орос ч үүнд оролцох ёстой гэж би бодож буйгаа хэлье. Украин бол бүх Европын төлөө тэмцэж буй гэж би ойлгодог. Үүнийг Европ улс орнууд бүрэн ойлгож, улс орныг сэргээх үйлсэд бүгд оролцох ёстой гэж бодож байна. Манай улсын үйлдвэрлэлийг дэмжих, манай зах зээлд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй” гэж Зеленский мэдэгдсэн байна.

Харин Украин улсыг сэргээх үйлсэд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах талаарх асуултад хариулахдаа “Өмнө би хэлж байсан даа, 600 тэрбум ам.долларын алдагдал хүлээлээ гэж. Гэхдээ 600 тэрбум ам.доллар гэдэг бол багцаа тоо төдий шүү. Бид сүйтгэгдсэн бүгдийг сэргээн босгож чадна. Харин та бүхэн энэ үйлсэд хамтран оролцож болно. Энэ боломжийг ашиглаад Киевт өөрсдийн албан байруудаа барьж байгуул, Украинд компанийнхаа ажлыг эхлүүл, ингэвэл та нар Европтоо томд тооцогдох 40 сая хүн амтай зах зээлд гарах болно” гэж Зеленский мэдэгдээд Украины зах зээл дээр хамтран ажиллах Барууны компаниудад ашигтай нөхцөл санал болгохоо амлажээ.

Эх сурвалж: tass.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn