Испанийн Ерөнхий сайдын гар утас тагнуулын халдлагад өртжээ

Халдлагыг гаднын улсаас үйлдсэн нь ойлгомжтой бөгөөд хөдөлбөргүйгээр нотлогдсон гэнэ.
Испанийн Ерөнхий сайдын гар утас тагнуулын халдлагад өртжээ
@ The Guardian

Испанийн Ерөнхий сайд Педро Санчес болон Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес нарын гар утсанд тагнах программаар халдаж, мэдээллийг нь хулгайлсан хэрэг гарсан тухай албан ёсоор зарлалаа. Испанийн хууль хяналтын хамгийн шилдэг мэргэжилтнүүд энэ хэргийг мөрдөн шалгах болно гэж мэдэгдсэн байна.

Өчигдөр буюу даваа гарагт хэвлэлийн хуралд мэдээлснээр 2021 оны 5 болон 6 дугаар сард Ерөнхий сайд болон Батлан хамгаалахын сайд нарын гар утас кибер халдлагад өртжээ. Ерөнхий сайдын гар утаснаас 2.6 gb, Батлан хамгаалахын сайдын гар утаснаас 9 gb мэдээлэл алдагдсан нь тодорхой болсон байна.

Сайд Феликс Боланьосийн мэдээлснээр энэ халдлагыг Испани улсын нутаг дэвсгэрээс хийх боломжгүй учир гаднын аль нэгэн улсын тагнуулын ажиллагаа гэж үзэж байгаа гэнэ. “Одоогоор ямар сэдлээр энэ халдлагыг хэн хийснийг таамаглаж, оньсого таах цаг биш гэж бодож байна. Гэхдээ энэ бол гаднын улсаас хийсэн халдлага гэдэг нь ойлгомжтой бөгөөд хөдөлбөргүйгээр нотлогдсон” гэж Боланьос мэдэгджээ.

Гар утасны халдлагад ашигласан PO Pegasus программыг Израилын хамгааллын системийн NSO Group-т үйлдвэрлэгддэг ажээ.

Эх сурвалж: The Guardian

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn