Амбер Хердийг хүчирхийлэгч хэмээн үзэж, Aquaman-ээс хасахыг шаардсан 2 сая гарын үсэг цуглажээ

Жонни Деппээс салсны дараагаар холливудад нэр хүндийг нь унагахын тулд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж зохиомол түүхүүд ярьсан гэж хүмүүс үзэх болжээ.
Амбер Хердийг хүчирхийлэгч хэмээн үзэж, Aquaman-ээс хасахыг шаардсан 2 сая гарын үсэг цуглажээ

Холливудын нэрт жүжигчин Жонни Депптэй шүүхдэж буй Амбер Хердийг 2023 оны 3 дугаар сард дэлгэцнээ гарах Aquaman And The Lost Kingdom киноны зураг авалтаас хасахыг олон хүн шаардсан учир түүний бүтээсэн дүрийг 10 хүрэхгүй минут гаргахаар багасгажээ. Энэ талаар киноны сэдвээр дагнан бичдэг сэтгүүлч, кино шүүмжлэгч Грейс Рэндольф мэдэгдсэн байна.

Жонни Депп өөрийг нь гүтгэсэн хэмээн АНУ-ын Виржиниагийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 50 сая ам.долларыг Амбер Хердээс шаардаад байгаа билээ. Амбер Хердийн The Washington Post сонинд нийтэлсэн гэр бүлийн хүчирхийллийн тухай нийтлэл дээр үндэслэн Жонни Депп нэхэмжлэл гаргасан юм. Хэдийгээр энэхүү нийтлэлд Деппийн нэрийг огт дурсаагүй боловч нэр төрийг нь гутаан гүтгэж, улмаар кино урлагийнх нь ажилд ч сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэж буй.

Шүүх хурлын явцад гэр бүлийн хүчирхийлэгч нь Жонни Депп бус харин Амбер Херд өөрөө байж гэсэн ойлголт олон нийтэд түгээд байна. Тиймээс ч Амбер Хердийг Aquaman And The Lost Kingdom-ийн зураг авалтаас хасахыг шаардсан бичигт 2 сая гаруй хүний гарын үсэг цуглаад амжжээ. Ийм олон хүний эгдүүцэл, дургүйцлийг төрүүлсэн тул Амбер Хердийн бүтээсэн дүрийн хугацааг багасгахаар шийдсэн аж.

Жонни Депп мэдүүлэгтээ тухай үеийн эхнэр Амбер Хердийн зүгээс гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байснаа дурдсан. Хоёр ч удаа нүүр рүү нь хүчтэй цохисон. Мөн нэг удаа лонхоор хурууг нь хуга цохисны улмаас тэрээр олон оёдол тавиулж, одоо хүртэл сорвитой хэвээр яваа гэнэ.

Мөн Амбер Херд 2009 онд хамт амьдарч байсан Ван Рид удаа дараалан хүч хэрэглэсний улмаас баривчлагдаж байсан. Жонни Деппээс салсны дараагаар холливудад нэр хүндийг нь унагахын тулд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болж зохиомол түүхүүд ярьсан нь тодорхой болж байна” хэмээн кино шүүмжлэгч Грейс Рэндольф мэдэгджээ.

Амбер Хердийн бичсэн нийтлэл Жонни Деппийн маш амжилттай, мөн 25 сая ам.долларын орлоготой ажил болох “Карибын тэнгисийн дээрэмчид” кинонд үргэлжлүүлэн тоглох боломжийг хаасан гэж үзэж байгаа юм. Тэгвэл энэ сэдвээр Creative Artists Agency-гийн төлөөлөгч Кристиан Карино шүүхэд мэдүүлэг өгөхдөө “Disney-д тэр нийтлэл нөлөө үзүүлж, зураг авалтад оролцуулахыг хориглосон эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тэр нийтлэлээс хойш хэдхэн хоногийн дараагаар Disney тийм шийдвэр гаргаж, зарласан нь үнэн” гэжээ.

Харин Амбер Хердийн өмгөөлөгчид “Карибын тэнгисийн дээрэмчид”-ын цуврал ангид Жонни Деппийг тоглуулахгүй байх шийдвэрийг Disney тэр нийтлэлээс өмнө гаргасан байсан гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Dailymail

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn