Макрон: Би нэг намаас нэр дэвшигч биш бүх Францын Ерөнхийлөгч байх болно!

Франц улсад эрх чөлөөний хүчтэй салхи шуурч эхэлснийг бид бүхэн харлаа.
Макрон: Би нэг намаас нэр дэвшигч биш бүх Францын Ерөнхийлөгч байх болно!

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Эммануэль Макрон 58%-ийн санал авснаар ялалт байгуулж, дахин таван жилийн хугацаанд улсаа удирдах эрх авлаа.

44 настай Макрон сонгуульд ялалт байгуулсан нь тодорхой болсноос хойш цаг хагасын дараагаар Эйфелийн цамхгийн дор босгосон том дэлгэцийн өмнөх тайзан дээр эхнэр Брижитийнхээ хамт гарч ирсэн юм.

“Хүндэт нөхөд өө, элэгт нэгт иргэд ээ, Парист өнөө шөнө энд хамтдаа байгаа болон Францын өнцөг булан бүрд суугаа иргэд, мөн хилийн чанадад байгаа францчууддаа талархлаа нэн тэргүүнд илэрхийлье.

Францыг бид илүү их тусгаар тогтносон улс болгохын зэрэгцээ Европ тивийг улам хүчирхэгжүүлэх болно. Өнөөдөр олон хүн миний үзэл баримтлалыг дэмжсэндээ бус хэт барууны үзэл баримтлалыг эсэргүүцсэндээ надад саналаа өгсөн гэдгийг мэдэж байгаа. Тиймээс ирэх таван жилд би та бүхэнд өртэй байх болно. Үүнээс хойш би нэг намаас нэр дэвшигч биш харин бүх Францын Ерөнхийлөгч байх болно” хэмээн Эммануэль Макрон мэдэгджээ.

44 настай Эммануэль Макрон Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа явцад тэтгэврийн насыг аажмаар нэмсээр 65-д хүргэнэ гэж амласан нь олон нийтийн саналыг авах том түлхэц болсон гэж олон улсын тоймчид үзэж байна.

Макронтой хоёрдугаар шатанд өрсөлдсөн Үндэсний фронт намын нэр дэвшигч Марин Ле Пен Парис дахь сонгуулийн төв штабынхаа байранд мэдэгдэл хийлээ. “Франц улсад эрх чөлөөний хүчтэй салхи шуурч эхэлснийг бид бүхэн харлаа. Гэхдээ францчууд сонголтоо өөрөөр хийжээ. Өнөөдрийн сонгуулийн дүнг хараад бид ялагдсан ч гэлээ ялсан гэж хэлж болно. Бидний төлөө хэдэн сая хүн санал өглөө. Та бүхэндээ баярлалаа” хэмээн Марин Ле Пе мэдэгдсэн байна.

Энэ удаагийн Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 72% нь санал өгчээ. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд 1969 оноос хойш үзэгдээгүй бага тоо болж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараагаар Францад тайван байсангүй. Реннд хэдэн зуун хүн Макрон болон Ле Пенийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн төв талбайдаа гарч, улмаар цагдаа нартай сөргөлджээ. Мөн Тулузад “Макрон ч хэрэггүй, Ле Пен ч хэрэггүй. Хувьсгал!” хэмээн хашхиралдсан олон хүн жагсаал хийсэн байна.

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn