Путиныг Их 20-ийн уулзалтад урьжээ

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ыг Их 20-оос хасах ёстой гэж мэдэгдсэн юм.
Путиныг Их 20-ийн уулзалтад урьжээ

Индонезийн Сангийн сайд Сри Мульяни Индраватити Их 20-ийн уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг урьсан тухай мэдэгджээ.

“Бид Путиныг урьсан” гэж Индраватити мэдэгдээд урилгыг урьдчилан хэдэн сарын өмнө илгээдэг гэжээ. Түүний өгүүлснээр бол Их 20-д багтах улсын төрийн тэргүүнүүд бүгд урилгаа аль хэдийн хүлээн авсан юм байна. Энэ жил Их 20-ийн 17 дахь удаагийн уулзалт Индонезийн Бали аралд намар болох юм.

Францын Эдийн засаг, сангийн сайд Брюно Ле Мэр ОХУ-ыг энэ удаагийн Их 20-ийн уулзалтад оролцохгүй байхыг хүссэн. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ыг Их 20-оос хасах ёстой гэж мэдэгдсэн юм. Түүний өгүүлснээр бол Их 20-оос ОХУ-ыг хасах тухай ярилцсан ч зарим улс энэ саналыг дэмжээгүй ажээ.

Эх сурвалж: www.gazeta.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn