Зеленский: Бидэнд ямар нэгэн нөхцөл шаардлагагүйгээр 50 тэрбум ам.долларын тусламж үзүүлээч!

Мөнгөн тусламж үзүүлэхдээ яагаад дандаа өөрчлөлт хийхийг шаарддаг юм бэ?
Зеленский: Бидэнд ямар нэгэн нөхцөл шаардлагагүйгээр 50 тэрбум ам.долларын тусламж үзүүлээч!

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Их 7-д багтдаг орнуудаас эдийн засгийн тусламж хүслээ. Дайны улмаас Украин улс төсвийн алдагдлаа нөхөх боломжгүй байгаа учир 50 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг хүссэн байна. Нэмэлт тусламжгүйгээр цалин, тэтгэвэр, тэтгэмжүүдийг олгож чадахааргүй болжээ.

“Сар бүр улсын төсөв 7 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байна. Энэ бол цалин, тэтгэвэр болон нийгмийн халамж, тэтгэмжүүд юм. Маш хүнд байдалд орлоо. АНУ, Европын Холбоо, Их Британи ч энэ талаар мэдэж байгаа.

Бидэнд ямар нэгэн нөхцөл, шаардлагагүйгээр мөнгөн тусламж үзүүлээч. Бидэнд ямар нэгэн мөнгөн тусламж үзүүлэхдээ яагаад дандаа, нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, найм, ес, арван өөрчлөлт хийхийг шаарддаг юм бэ? Ийм нөхцөлгүйгээр тусламж үзүүлээч” хэмээн Владимир Зеленский мэдэгдсэн байна.

Украины Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Олег Устенко “Яагаад Ерөнхийлөгч 50 тэрбум ам.долларын тухай ярьсан бэ гэвэл хагас жилийн хэрэгцээнд бидэнд ойролцоогоор төдий тооны мөнгө хэрэгтэй байгаа юм” гэжээ.

Үүнээс хэдэн хоногийн өмнө Украины Эдийн засгийн сайд Сергей Марченко “Киевт тун яаралтай тусламж үзүүлээч гэж та бүхнээс хүсэж байна. Энэ бол Украин улс хэцүү цаг үеийг давж гарах эсэхтэй холбоотой асуудал юм” хэмээн мэдэгдэлдээ дурдсан юм.

Украин улс энэ жил Олон Улсын Валютын санд ойролцоогоор 2.36 тэрбум ам.долларын өр төлөх ёстой нь нөхцөл байдлыг улам бэрх болгож байгаа аж.

Марченкогийн мэдэгдсэнээр Украин улс Олон Улсын Валютын Сангаас ойролцоогоор 7.4 тэрбум ам.долларын тусламж авснаас 3.6 тэрбумыг нь цэрэг армидаа, 600 саяыг нь хүмүүнлэгийн тусламжид зориулжээ.

Эх сурвалж: www.gazeta.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn