
Украиныг тойрсон нөхцөл байдлын улмаас Bloomberg агентлаг ОХУ болон Беларуст үйл ажиллагаагаа зогсоож буйгаа зарлалаа.
АНУ-ын мэдээллийн агентлаг Bloomberg 4 дүгээр сарын 3-нд үйл ажиллагаагаа бүрэн зогсоохоор шийдсэн байна. Энэ тухайгаа хэрэглэгчдэдээ дуулгажээ.
Үүнээс өмнө АНУ-ын CNN агентлаг мөн ОХУ-д үйл ажиллагаагаа зогсоож буйгаа зарласан юм. Гэхдээ тодорхой тов дурдаагүй.
Мөн Их Британийн BBC корпорац ОХУ-д үйл ажиллагаагаа түр зогсоож буйгаа 3 дугаар сарын 4-нд албан ёсоор зарлаад байсан.
Эх сурвалж: tass.ru