Роман Абрамовичт сануулга өгөх зорилгоор хордуулсан уу?

Аль тал хордуулсан байж болох тал дээр тодорхой мэдээлэл, нотлох баримтгүй байгаа гэнэ.
Роман Абрамовичт сануулга өгөх зорилгоор хордуулсан уу?

ОХУ, Израил, Португалын иргэншилтэй, тэрбумтан Роман Абрамович гуравдугаар сарын 3-нд Киевт болсон Орос-Украины төлөөлөгчдийн уулзалтад ОХУ-ын талын зуучлагчийн үүрэгтэй оролцсон юм. Үүний дараагаар түүний биед хордсон шинж тэмдгүүд илэрсэн тухай Wall Street Journal мэдээлжээ.

Wall Street Journal-ийн мэдээллийг эрэн сурвалжлах Bellingcat хэвлэл нотолж, зөвхөн Роман Абрамович төдийгүй уулзалтад оролцсон Украины талын хоёр төлөөлөгчийн бие ч тавгүйтэж, хордсон шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлсэн байна. Украины талын хоёр төлөөлөгчийн нэг нь Крым-Татараас сонгогдсон гишүүн Рустем Умеров гэнэ. Гэхдээ Абрамовичийн ч, Умеровын ч амь насанд аюулгүй гэж эмч нар мэдэгдсэн байна.

Wall Street Journal-ийн мэдээлснээр бол Роман Абрамович Орос-Украины дайн эхэлсний дараагаар Киев болон Львов хотноо очсон бөгөөд Владимир Зеленскийтэй биечлэн уулзжээ. Зеленский энэ талаар “Абрамович яриа хэлэлцээрт туслахыг хичээсэн. Гэхдээ амжилтад хүрээгүй” хэмээн хэвлэлд ярьсан юм.

Хоёр талын хэлэлцээрийн дараагаар Роман Абрамович Умеровын хамтаар Польшоор дамжин Туркийн Стамбулд очсон байна. Туркт өглөө сэрэхэд толгой нь хүчтэй өвдөж, нүд нь маш муу харж байсан гэнэ. Абрамовичийн ойрын гэх эх сурвалжийн мэдээлснээр бол хэдэн цагийн турш юм харж чадахаа больжээ. Харин Умеровт тийм хүчтэй шинж тэмдгүүд илрээгүй ч бие нь тавгүйрхжээ. Ингээд Стамбулын эмнэлэгт хандан эмчлүүлснээс хойш хэд хоногийн дараагаар өвчин намдаж, шинж тэмдгүүд арилсан байна.

Үүний дараагаар Абрамович Киев рүү буцан очжээ. Аль тал хордуулсан байж болох тал дээр тодорхой мэдээлэл, нотлох баримтгүй байгаа гэнэ. Аль ч талыг нь байж магадгүй гэж хардаж байгаа бололтой. Хордуулахдаа агаар, амьсгалын замыг ашигласан байж магадгүй гэж таамаглаж буй юм байна.

Bellingcat-ийн эрэн сурвалжлах материалыг хариуцан ажилласан Христо Грозев “Энэ бол аминд халдах гэсэн оролдлого бус харин сануулга байсан болов уу” хэмээн таамаглажээ.

Эх сурвалж: www.bbc.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn