Оросоос газ рублиэр авбал Герман тавьсан хоригоо зөрчсөн хэрэг болно

Төв банкнаас нь рубль авбал өөрсдийн тавьсан хоригоо зөрчсөн хэрэг болно.
Оросоос газ рублиэр авбал Герман тавьсан хоригоо зөрчсөн хэрэг болно

ОХУ-ын Европын Холбооны улсуудад газ буюу байгалийн хийгээ рублиэр зарах шийдвэр гаргасан. Тэгвэл Оросоос рублиэр газ авах нь тэдэнд тавьсан санхүүгийн хоригоо зөрчсөн хэрэг болно гэж ХБНГУ-ын Бундестагийн Цаг уур, Эрчим хүчний асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Клаус Эрнст мэдэгдлээ.

“Герман улс Оросоос газ рублиэр л авах боломжтой боллоо. Ингэхийн тулд ОХУ-ын Төв банкнаас рубль авах ёстой болно. Гэхдээ Төв банкнаас нь рубль авбал өөрсдийн тавьсан хоригоо зөрчсөн хэрэг болно” хэмээн Эрнст мэдэгджээ.

Мөн Оросын идэвхтэй эргэлтэд байгаа хөрөнгийг царцаавал ОХУ-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн явдал болно гэдгийг ч Эрнст мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.rbc.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn