Байден: Путин бүр эхнээсээ л НАТО-г үгүй хийх санаатай байсан

Нэгдсэн 30 улстай харилцахаас 30 тус тусдаа улстай харилцах нь түүний хувьд хавьгүй дээр санагддаг.
Байден: Путин бүр эхнээсээ л НАТО-г үгүй хийх санаатай байсан

Бельгийн нийслэл Брюссельд гурван томоохон уулзалт зэрэг боллоо. Энэ нь НАТО, Европын Холбоо болон Их 7-гийн уулзалт юм. Энэ уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НАТО-г үгүй хийх нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хүсэл байсаар ирсэн гэж мэдэгдсэн байна.

“Владимир Путин бүр эхнээсээ л НАТО-г үгүй хийх, салган бутаргах санаатай байсан. Би бүр АНУ-ын дэд-ерөнхийлөгч болсон эхний өдрөөсөө л эхлэн энэ тухай ярьсаар ирсэн. НАТО-г үгүй хийх л түүний хүсэл юм. Нэгдсэн 30 улстай харилцахаас 30 тус тусдаа улстай харилцах нь түүний хувьд хавьгүй дээр санагддаг” хэмээн Байден мэдэгдэлдээ дурджээ.

Thibault Camus

Мөн Жо Байден Украинд тусламж үргэлжлүүлэн үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

“Бид Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн яриаг сонсож, түүнийг болон төр засгийг нь дэмжсэн, тусалсан хэвээр байх болно гэдгээ мэдэгдсэн. Цаашид Украинд үзүүлэх бидний тусламж багасахгүй харин ч ихсэх болно. ОХУ-ын энэ түрэмгийллийн үед Украины өөрөө өөрийгөө хамгаалах эрхийг хангахад тусална” хэмээн Жо Байден мэдэгдсэн байна.

Эх сурвалж: www.golosameriki.com

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn