Nestle Орост KitKat, Nesquik-ийн борлуулалтаа зогсоолоо

Nestle нь ОХУ-д долоон том үйлдвэртэй юм.
Nestle Орост KitKat, Nesquik-ийн борлуулалтаа зогсоолоо

Швейцарын Nestle компани ОХУ-д зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон борлуулалтаа зогсоож буйгаа зарлалаа. Гэхдээ хүмүүсийн эрүүл мэндийн хэрэгцээнд зориулсан зарим бүтээгдэхүүн болох хүүхдийн тэжээл зэргийг борлуулсан хэвээр байх гэнэ.

Харин kitKat болох Nesquik зэрэг бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлт, борлуулалтыг Оросын цэрэг армийн Украинд явуулж буй ажиллагааг эсэргүүцэж буйн дохио болгон зогсоохоор шийджээ. Үүнээс өмнө ОХУ дахь сүлжээ дэлгүүрийнхээ бараа бүтээгдэхүүний үнийг 20-40%-аар нэмсэн тухайгаа мэдэгдэж байсан юм.

Nestle нь ОХУ-д долоон том үйлдвэртэй бөгөөд нийтдээ 2.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг үйлдвэрлэлд зориулан оруулжээ.

Эх сурвалж: www.interfax.ru

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn