Талибууд дунд, ахлах ангийн охидыг сургуульд суралцахыг хоригложээ

Хичээлийн шинэ улирал гуравдугаар сарын 23-нд буюу өнөөдөр эхэлж буй юм.
Талибууд дунд, ахлах ангийн охидыг сургуульд суралцахыг хоригложээ

Афганистаны Боловсролын яамнаас Ерөнхий Боловсролын дунд болон ахлах ангийн охидыг сургуульд суралцахыг хоригложээ. Тус улсын хичээлийн шинэ улирал гуравдугаар сарын 23-нд буюу өнөөдөр эхэлж буй юм.

Афганистаны төрийн эрхийг “Талибан” хөдөлгөөнийхөн авснаас хойш ЕБС-ийн 7-гоос дээш ангийн сурагч охидыг сургуульд суралцахыг хориглоод байсан юм. Охидын суралцах эрхийг нээхийг Олон улсын эрхийн төлөө байгууллагууд шаардсан ч хүлээж аваагүй хэвээр байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард НҮБ-ын Хүүхдийн сангийн тэргүүн Кэтрин Рассел “Талибан”-ууд охидыг сургуульд суралцахыг зөвшөөрч магадгүй гэж мэдэгдсэн ч үүнд янз бүрийн нөхцөл байдал саад болж магадгүй хэмээн цохон тэмдэглэж байжээ.

Эх сурвалж: ariananews.af

Уулзвар

No stories found.

Гэрлэн дохио

No stories found.

Зогсоол

No stories found.
Press Center
www.presscenter.mn